СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Парис  хотод болсон аймшигт террорист халдлагын дараагаар “Лалын улс” зэвсэгт бүлэглэлээс Вашингтон хотод зэвсэгт халдлага хийх талаар сүрдүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж, АНУ-ын томоохон хотууд аюулгүй байдлаа чангатгаж байна.

Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр хоршоогоор явахгүй байх, хэрэв ийм газраар явах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Вашингтон дахь ЭСЯ

Утас: 202-333-7117, 202-257-2808

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us