КАРМЕН КАБЕЛИЙГ ӨРГӨМЖИТ КОНСУЛААР ТОМИЛОВ

cabell

Энэ сарын 22-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Нью-Жерси муж дахь өргөмжит консулаар томилогдсон Кармен Кабелийн өргөмжит консулын үнэмлэхийг Элчин сайд Б.Алтангэрэл гардуулан өгөв. Элчин сайд энэ үеэр шинээр томилогдсон өргөмжит консултай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, аялал жуулчлал, боловсролыг дэмжиж ажиллах, Монгол Улсыг сурталчлах, Нью-Жерси мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.

Өргөмжит консул К.Кабел нь олон улсын худалдаа, даатгал, үнэт цаас, зочид буудал-рестораны бизнесийг эрхэлдэг бөгөөд барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Фортис” компанийг үүсгэн байгуулагч юм.

Мөн тэрбээр сүүлийн 30 гаран жил нийтийн сайн сайхны төлөө өглөг, буяны ажлыг зохион байгуулж ирсэн туршлагатай хүн юм.

 

Translation from Mongolian

PRESS RELEASE

CARMEN CABELL IS APPOINTED AS AN HONORARY CONSUL OF MONGOLIA

Mr. Carmen Cabell is awarded his appointment of Honorary Consul of Mongolia in New Jersey by the Ambassador B.Altangerel in February 22, 2016. During the ceremony of award, Ambassador B.Altangerel highlighted the importance of cooperating on promoting bilateral trade and economics relation, supporting the tourism and education, advertising Mongolia abroad, and protecting the rights of Mongolian citizens in New Jersey area.

Mr. Cabell is a founder of Fortis Construction Group and businessman, having built successful businesses in such diverse fields as construction, insurance, securities and international trade, as well as acclaimed career in the hospitality industry.

He is also a philanthropist who has dedicated over his past 30 years to the benefit of the community.

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us