БОСТОН ХОТОД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОГДОВ

harvard pic02

Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж буй оюутнуудын санаачлага, Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр манай улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудал болон Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг эрдэмтэн судлаачидтай хамт эрэлхийлэх, түүнчлэн Монгол Улсыг сурталчлах зорилгоор энэ сарын 17-ны өдөр “МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ” анх удаа зохион байгуулагдлаа.

Форумыг нээж Элчин сайд Б.Алтангэрэл үг хэлж, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн төлөөлөгч Кортени Энгэлке, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хойд Америк-Монголын Бизнес Зөвлөлийн дарга Стив Сандерс нар илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Уг арга хэмжээнд НҮБ-ын байнгын төлөөлөгч С.Сүхболд, Харвардын их сургуулиас Дэвид Кинг, Стив Жардин нарын хүндэт зочид, Харвардын Төрийн захиргааны сургуулийн оюутнууд, Бостон, Нью-Йорк, Вашингтон хот орчмын их сургуулийн монгол оюутнууд, Монголоос ирсэн зочид төлөөлөгчид зэрэг нийт 80 орчим хүн оролцов.

Өмнөх жилүүдэд Харвардын их сургуулийн сурч байсан оюутнууд монголыг сурталчлах арга хэмжээг санаачлан хийж ирсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээний үеэр монголыг сурталчилж морин хуурч У.Хатанболд урлагийг тоглолт үзүүлж,  ирсэн зочдыг монгол зоогоор дайлав.

harvard pic03Морин хуурч У.Хатанболд

harvard pic01Элчин сайд монгол оюутнуудтай хамт

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us