ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

 

signing agreeen01

Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай зарим үлэг гүрвэлийн олдворыг буцаан олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Цагаачлал, гаалийн газрын ажилтан К.Мийхан нар энэ оны 2 дугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотод “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд Америкийн талаас Цагаачлал, гаалийн газрын ажилтан М.Кук болон ЭСЯ-ны ажилтнууд байлцав.

Уг гэрээ байгуулагдсанаар америкийн тал энэ удаа 2014 онд Нью-Йорк мужид хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, 2015 онд Юта мужид хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөхөөр болоод байна.

Дээрх олдворуудыг америкийн тал энэ оны 4 дүгээр сарын 5-нд Нью-Йорк хотноо манай улсад албан ёсоор шилжүүлэн өгөх юм.

signing agreement02

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us