ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

 

IMG_0088-4

Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Сенатор Роберт Кэйси, Конгресс дэх Төлөөлөгчдийн Танхимын Монголын бүлгийн ахлагч Конгрессын гишүүн Жосеф Питтс, чуулгын зөвлөх Элчин сайд Николас Платт нар баяр хүргэж үг хэллээ.

Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болсон нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

 

Translation from Mongolian

PRESS RELEASE

AMBASSADOR SIGNED THE MOU WITH THE PHILADELPHIA ORCHESTRA

Ambassador Altangerel Bulgaa and Philadelphia Orchestra President Alisson Vulgamore signed the Memorandum of Understanding between the Capital City of Mongolia and the Philadelphia Orchestra on March 3, 2016 at the Capitol.

During the Signing ceremony Senator Robert Casey, Jr., Co-chair Congressional Mongolia Caucus, Congressman Joseph Pitts, Orchestra Consultant Ambassador Nicholas Platt gave remarks celebrating this historic event.

World renowned Philadelphia Orchestra visit to Mongolia in June 2017 is critical in expanding the bilateral cultural relations and deepening the people-to-people understanding.

 

 

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo