МОНГОЛООС ГАРАЛТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

insi
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ.
Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулсан “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээний дагуу АНУ-ын Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газар, Цагаачлал, гаалийн албаны Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газраас  2014 онд Нью Арк боомтод хураагдсан үлэг гүрвэлийн зарим олдворыг манай талд хүлээлгэн өгөх нотломж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, Дотоод Аюулгүй байдлын департментын Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газрын захирал Питер Эдж нар 4 дүгээр сарын 5-ны өдөр Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газрын байранд гарын зурав.
Элчин сайд Б.Алтангэрэл Монголын өв соёлын салшгүй хэсэг болсон сая сая жилийн настай үлэг гүрвэлийн олдвор хууль бусаар худалдаалагдаж байгааг илрүүлэн, улмаар буцаан олгож байгаад АНУ-ын Засгийн газар, ялангуяа Америкийн хууль хяналтын байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ үйлст хүчин зүтгэсэн зарим ажилтанд  Монгол Улсын Ерөнхий сайдын Өргөмжлөлийг гардуулав. Энэ удаа Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг ясыг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгөв.
Ёслолын ажиллагааны үеэр Др. М.Болорцэцэг болон Америкийн Байгалийн түүхийн музейн ажилтнууд монгол, америк хүүхдүүдэд үлэг гүрвэлийн талаар мэдэхүйн хичээл зааж, сонирхсон зүйлд нь хариулав.
Ёслолын арга хэмжээнд Америкийн талаас Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурор Роберт Кааперс, Дотоод Аюулгүй байдлын департментын Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газрын захирал Питер Эдж, Гааль, хилийн хамгаалалтын газрын Нью Йорк хот дахь газрын захирал Роберт Перез нар, манай талаас Элчин сайд Б.Алтангэрэл, С.Сүхболд, Палеонтологч Др. М.Болорцэцэг болон ЭСЯ-ны ажилтнууд оролцов.
Ёслолын үйл ажиллагааг Америкийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөнөөр сурвалжилж, мэдээлэл түгээв.
***

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo