ЗАРЛАЛ

Сэйнт Жонс-ын Их Сургуулийн Профессор Др.Жэй Натаны санаачилгаар Пенсильвани мужийн “KeyStone College” дээр 2016 оны 8 дугаар сарын 1-21 өдөр зохион байгуулагдах “Америкийн cоёлын хөтөлбөр”-т АНУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудыг бүртгэж байна.

Хөтөлбөр дараах гурван үе шаттайгаар явагдана: (1) Бичгийн болон ярианы англи хэл (2) Америкийн түүх, соёл (3) Филадельфи, Нью Йорк, Вашингтон хотод хийх аялал. Холбогдох зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна.

Сонирхсон оюутнууд дараах материалыг бүрдүүлэн washington10@mfa.gov.mn хаягаар 7 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Хувийн намтар, танилцуулга (гэрийн хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичих )
  2. Сургуулийн тодорхойлолт/ I-20
  3. Гадаад паспорт, визний хуулбар

*** *** ***

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo