БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

unspecified

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооноос 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт “Миний Монгол наадам 2016” баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахаар тогтоод байна.

Баяр наадмын хөтөлбөрт урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан, сурын харваанаас гадна иргэд, холбоодын дэмжлэгтэйгээр зохион байгуулах тэмцээн уралдаан, хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд багтсан болно.

АНУ-д ажиллаж амьдарч буй нийт иргэд та бүхнийг Монгол түмний төрт ёс, соёл уламжлалаа хүндэтгэн тэмдэглэдэг баяр наадмын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Наадам зохион байгуулах газар: Occoquan Regional Park /9751 Ox Rd, Lorton, VA 22079/.

Та бүхэн хотол олноороо сайхан наадаарай.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us