ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ.

DSC00384 - undsen zurag

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-д амьдарч буй зарим иргэдийг Төрийн одон, медалиар шагнав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор АНУ-ын нийслэл дэх Монгол сургуулийн багш Л.Жаргал, Алтангадас одонгоор Монгол сургуулийн захирал М.Мөнгөнцэцэг, Вашингтон ДС хот орчмын Монголчуудын холбооны дэд тэргүүн Г.Ганзориг, зураач Д.Цолмон, эдийн засагч Б.Түгжням нарыг шагнасныг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл гардуулав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us