ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ambassador2016+web

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Америкийн Нэгдсэн Улсад сурч, ажиллаж, амьдарч буй нийт иргэддээ дэвшүүлье.

Монгол түмний минь төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд бөхчүүд нь бяртай, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байх болтугай.

Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хотол түмнээрээ дэнж хотойтол сайхан наадаарай.

ЭЛЧИН САЙД   Б.АЛТАНГЭРЭЛ

 2016-07-07

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us