БАЯР НААДМЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН

95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МИНИЙ МОНГОЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

12:00-12:15     Нээлтийн ажиллагаа /Туг залах ёслол/

12:15-12:20     Баяр наадмын ажиллагааг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэл  нээж үг хэлнэ.

12:20-12:25     “Монгол Улсын төрийн дуулал” дуурийн дуучид

12:25-12:35     Морин хуурын чуулга (ДС морин хуурын хамтлаг)

12:35-13:00     Урлагийн тоглолт (Найруулагч Д.Өлзийсайхан)

“Монгол наадам” бүжиг (сур, морь, бөхийн бүжиг – ДС Монгол бүжгийн хамтлаг багш Б.Дэлгэрмаа)

Морин хуурын тоглолт (У.Хатанболд)

Ботго бүжиг (Б.Дэлгэрмаа)

“Шинэ үе” продакшний мэндчилгээ

“Халуун элгэн нутаг” дуурийн дуучид

13:00-16:00     Хүчит бөхийн барилдаан Төв талбайд (Зохион  байгуулагчид: ОУХМ Л.Сэргэлэнбаатар, Батзориг, Баясаа, Чойжилсүрэн).

Бөхийн завсарлагаанаар: Уран нугаралт, чичиргээ бүжиг, зохиолын дуу

13:00-16:00     Үндэсний сурын үзүүлэх харваа Төв талбайн зүүн хэсэгт

(Зохион байгуулагч: Mongol Archery Club)

13:00-16:00     Хүүхдийн барилдаан төв талбайд (зохион байгуулагч: Г.Ганболд)

13:00-16:00     “Хурдан морьдын уралдаан” – хүүхдийн уралдаан (Зохион байгуулагч: “Хамтдаа хайрлая” ээж нарын групп).

13:00-16:00     Хүүхдийн шагайн тоглоом (Зохион байгуулагч: Монгол Соёлын Төв).

13:00-16:00     Туухай өргөх тэмцээн ( Зохион байгуулагч: “Team DC” залуучуудын сагсны баг).

13:00-16:00     Шатрын Тэмцээн

13:00-16:00     Дэмбээ

13:00-16:00     Зураач Д.Цолмонгийн уран бүтээлийн үзэсгэлэн

Монголын хүрлийн үеийн араатны дүрст урлагийн чиглэлийг орчин үеийн контемпорари чиг хандлагад оруулан монгол зургийн өвөрмөц арга барилаар туурвисан уран бүтээлийн дээжис

13:00-16:00     Наадмын бусад үйлчилгээ ( “Bright Mongolia” / “Лантуун дохио” залуучуудын клуб )

16.00-16.30      Хаалт, шагнал гардуулах ёслол

Ерөнхий зохион байгуулагч:

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам

Утас:               (202) 333-7117, (202) 550-1848

Вашингтон ДС Орчмын Монголчуудын Холбоо

Утас:               (703) 395-0001, (202) 834-6630, (703) 472-9110

ЖИЧ:     

Наадмын талбай дээр наадамчдаас 5$-ийн тасалбар авна.

Аймаг, сумын цолтой бөхчүүд үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү.

Хуушуур машинаас худалдаалж болно.

2016 ОНЫ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ИВЭЭН ТЭТГЭГЧИД:

  1. Монгол Улсын Элчин сайдын яам
  2. Pyramid Granite and Marble
  3. Idea Marble Granite Inc.
  4. Sterling Ballet Academy
  5. “Сакура Мандал” Төв.
  6. Inga Batsuuri (Realtor)
  7. Luxury Stone Craft
  8. Top Quality Granite.
  9. MIYE интернет кино театр
  10. “Mongol Riders” Club.
  11. Art Marble & Design LLC
  12. TLG Stone & Design.
  13. Members Granite Inc
  14. “Болор Төв” MNG CALL INC
  15. AMEX Төв
  16. “Хамтдаа Хайрлая” ээж нарын груп.
  17. “Монгол Соёл”-ын Төв.
  18. “Bright Mongolia” / “Лантуун Дохио” залуучуудын груп.
  19. “Hero” sport club.
  20. “Mongol Archery” club.
  21. “Team DC” залуучуудын сагсны баг.

ЗУРААЧ ДАМБА ОВОГТОЙ ЦОЛМОН БОЛОН ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААР

1985-1989 онд Дүрслэх урлагийн Дунд сургууль

1992-1994 онд Дүрслэх урлагийн Дээд сургуулийг төгссөн. Мастер зэрэгтэй.

1989 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хороо (МУЭХ)-ны хаврын үзэсгэлэнд харандаан зургийн бүтээлээрээ оролцон тухайн оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан.

1989-1991 онд Зүүнбаянгийн дивизэд цэргийн алба хаасан.

1991-1992 онд Дээд сургуульд багшилсан.

1996 онд МУЭХ-нд гишүүнээр элссэн.

1997 онд МУЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд “Наран Нүүдэл” нэртэй арьс ширэн урлалыг уран зурагтай хослуулан туурвисан бүтээлүүд нь монголын урлагийн түүхэнд бас нэгэн өнгө төрхийг нэвтрүүлж байжээ.

Улмаар тус үзэсгэлэн нь Герман улсын Нюрнберг хот болон Франц, Итали, Австри, Голланд гэх зэрэг бусад Европын олон орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан.

1992-1999 онд Монголын Соёлын Өвийг Хамгаалах Төвд арьс ширэн эдлэл сэргээн засварлагч зураачаар ажиллаж мөн Монголын музейн ховор нандин эд өлгийн зүйлсийг сэргээн засварлаж хүлээлгэн өгсөн.

Цолмон нь Дэлхийн Арьсан Урлалын Холбоонд гишүүнээр элссэн анхны монгол хүн.

1998 онд Швейцарь улсад болсон Дэлхийн Арьс Ширэн Урлалын Холбооны үзэсгэлэнд амжилттай оролцон “Мастер” ангилалд шалгарч дараагийн АНУ-д болох тэмцээнд урилгаар оролцох эрхийг авч байсан

1999 онд АНУ-ын Дэнвэр хотод зохиогдсон Дэлхийн Арьс Ширэн Урлалын Холбооны “Gold Rush” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс “Master” ангиллын бүлэгт “Миний Хорвоо” бүтээл 1-р байрт, “Нарны Домог” бүтээл 2-р байрт тус тус шалгарсан.

2000 онд ЭСЯ-ны байранд “Dream Horses of the Blue Sky” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан нь АНУ-д бие даасан үзэсгэлэнгээ гаргасан анхны монгол зураач болсон.

2001 онд New York хотод Олон Улсын Арт Дилерийн холбооны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн.

2002-2010 онд АНУ-ын Вашингтон ДС хотын Freer and Sackler галерейд  морин жилийн нээлтийн үйл ажиллагаанаас эхлэн Азийн зураачдаас сонгогдон demonstration 8 жил дарааллан жил бүр зурж байна.

2003 онд Марк Твайны гэр музейн ханын зурагны дизайн сонгон шалгаруулалтад 2500 Америк зураачдаас Цолмон гийн дизайн шалгаран,тэргүүн байр эзэлж,одоогийн АНУ-ын Connecticut мужийн Hartford хотод орших Марк Твайны гэр музейн ханын зураг төсөл хийгдсэн байна.

2001 онд АНУ-ын Вашингтон ДС хотын Smithsonian Institute Мuseum-д “Чингис Хааны Монгол” үйл ажиллагаанд урилгаар оролцон demonstration хийсэн.

2003, 2004 онд АНУ-ын Невада мужийн Элко хотод “Western Folklife Cowboy Poetry” фестивальд монгол улсаа төлөөлөн 2 жил дарааллан үзэсгэлэн гарган амжилттай оролцсон.

2006 онд АНУ-ын Вашингтон ДС хотноо болсон Монгол Судлалын анхдугаар бага хуралд “Хүрэл зэвсэгийн үе”-ийн түүхийн ховор нандин олдвор, соёлын өвийн сэдвээр өөрийн судалгааны ажлыг танилцуулан, уран бүтээлдээ хэрхэн хослуулан тусгасан тухай үзэсгэлэн гаргасан.

2007 онд АНУ-ын Техас мужийн Аустин хотод Ардын зураач Д.Амгалантай хамтран “Two Artist and Two Generation” үзэсгэлэнг гаргасан.

2009 онд гаргасан бие даасан үзэсгэлэнгээс “Horses and Freedom” зураг нь АНУ-ын Төрийн Департаментын “Embassy Tour” шалгаруулалтад тэнцэж 3 жил Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны өргөөнд тавигдсан.

2006-2010 онд АНУ-ын Вашингтон ДС хотод Natural History Museum-d Азийн фестивальд Монголынхоо урлагийг төлөөлөн жил бүр амжилттай оролцсон.

Мөн зураачийн бүтээлүүд АНУ-ын Вашингтон ДС хотод орших “Hill Center” төвд үзэсгэлэнгээ гаргаж байна.

2014 онд АНУ-ын Вашингтон ДС хотын “Coas on F” галерейд Төрийн Соёрхолт, УГЗ, зураач Ш.Чимэддоржийн хамт “2-Horese-1” үзэсгэлэнг гаргасан.

2015 онд Монгол – Мексик хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдсон арга хэмжээнд “Spirit of Mongolia” бие даасан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан.

2015 онд Монгол Улсын Ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан ЭСЯ-наас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.

2016 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн үеэр Монгол Улсаа сурталчлах үйл ажиллагаанд оролцсон.

2016 онд Нью-Йорк хотод зохиогдсон олон улсын аялал жуулчлалын өдөрлөгт урилгаар оролцсон.

Тэрээр Америк дахь Монгол Соёлын Төвийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Д.Цолмон Монголын хүрлийн үеийн араатны дүрст урлагийн чиглэлийг орчин үеийн контемпорари чиг хандлагад оруулан мөн монгол зургийн өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвидаг зураач юм.

Цолмон нь харандаа,усан будаг,акрилк,тосон будаг,торго,даавуу,арьс шир,мод,сийлбэр,яс,металл ашиглаж уран бүтээлээ туурвин жил бүр бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна.

Тэрээр АНУ-д бие даасан 15 дахь удаагийн үзэсгэлэнгээ ирэх 8 дгаар сард Вашингтон ДС хотын “Caos on F” галерейд гаргахаар төлөвлөж байгаа тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж сонирхоно уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us