ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

bean-chicago

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс Иллинойс мужийн Чикаго хотод 2016 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрийн Бямба, Ням гаригт 09:00-18:00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
5. Шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэх авах;
6. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах;

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #208

/Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах Оффисын 2 давхарын 208 тоот/‎

IMG_6552

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны  вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

ЭСЯ-ны Консулын хэлтэс
Утас: 202-333-7117
И-мэйл: monconsul@mongolianembassy.us

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo