“ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН БОЛОН ПАРАД, СОЁЛЫН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

chinggis-khaan

1.“ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭН

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд АНУ-ын Хойд Каролина мужийн Чарлот хотод зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй болох тул элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Үзэсгэлэн болох хаяг:

Discovery Place Museum, 301 N Tryon St., Charlotte, NC 28202

2. “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН БАЯРЫН ПАРАД, СОЁЛЫН ӨДӨР

/2016 оны 11 дүгээр сарын 24-26-нд/

parade

“Чингис хаан” үзэсгэлэнгийн хүрээнд Монгол Улсын Элчин сайдын яам, “Discovery Place Museum”, Вашингтон ДС орчмын Монголчуудын холбоо хамтран 2016 оны 11 дүгээр сарын 24-26-нд Хойд Каролина мужийн Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад, баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох тул иргэд та бүхнийг энэхүү арга хэмжээнд үндэсний хувцсаа өмсөн өргөнөөр оролцохыг уриалж байна.

Чингис хаан үзэсгэлэнгийн соёлын өдрийн хөтөлбөр, хуваарь:

2016 оны 11 сарын 24:

9.00    Баярын Парад-Жагсаал

/Дисковри Плэс музейгээс эхлэн Чарлот хотын төвөөр алхана./

2016 оны 11 сарын 25, 26:
Чингис Хаан үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монголыг сурталчлах урлагийн арга хэмжээ

Үзэсгэлэн болох хаяг:
Discovery Place Museum, 301 N Tryon St., Charlotte, NC 28202

Парад болох өдөр, цаг:
2016 оны 11 дүгээр сарын 24-нд 9 цагт эхэлнэ.

Соёлын өдрөөр болох урлагийн арга хэмжээнд оролцох сонирхолтой хүмүүс дараах утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Монголын талын зохион байгуулагчид:

Н. Ганхуяг
Cellphone: 202 299 7534
E-mail: gooertunts@yahoo.com

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам
А.Хулан /Соёл хариуцсан ажилтан/
Cellphone: 202 766 9117
E-mail: khulan@mongolianembassy.us

Монголчуудын Холбоо
М.Дэлгэрцогт /Холбооны Ерөнхийлөгч/
Cellphone: 703 395 0001
Е-mail: anudanzan@yahoo.com

1. “CHINGIS KHAN” EXHIBITION

“Chingis Khan” exhibition that thrillingly demonstrates Mongol Empire, Chingis Khan and his heritage will be organized in Charlotte, North Carolina between 19th November 2016 and 30th April 2017.

The exhibition has been attractively endorsing Mongolian history, modern Mongolian culture along with the heritage of Chingis Khan to the millions of people since 2009.

Public are widely invited to join us at the exhibition.

Venue:
Discovery Place Museum
301 N Tryon St.
Charlotte, NC 28202

2. PARADE, CULTURAL DAYS OF “CHINGIS KHAN” EXHIBITION

/24th-26th  November 2016/

In juncture with “Chingis Khan” exhibition, Discovery Place museum, Embassy of Mongolia in the USA, Mongolian community of Washington DC area together with the exhibition promoters are organizing a parade and cultural events in Charlotte, North Carolina.

Public are widely invited to participate in the parade and cultural events.

Schedule of the parade and cultural events:

 24th of November 2016:

9.00    Parade

/Walking from Discovery Place museum towards Charlotte downtown/

25th, 26th of November 2016:

Mongolian cultural events scheduled by “Chingis Khan” exhibition.

Venue:

Discovery Place Museum, 301 N Tryon St., Charlotte, NC 28202

Date/Time:

24th of November 2016, 9 am.

Participants who are interested in performing may contact the following contacts:

Organizers from Mongolian side:
Mr.Gankhuyag
Cellphone: 202 299 7534
E-mail: gooertunts@yahoo.com

Embassy of Mongolia in Washington DC
Ms.Khulan /Cultural attaché/
Cellphone: 202 766 9117
E-mail: khulan@mongolianembassy.us

Mongolian Community of Washington DC area
M.Delgertsogt /President of the community/
Cellphone: 703 395 0001
Е-mail: anudanzan@yahoo.com

EMBASSY OF MONGOLIA IN THE USA

 

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo