Best 20 Colleges and Universities in the United States 2016

АНУ-ын шилдэг 20 Их, дээд сургуулийн тухай

universities

U.S News and World Record-оос судлан гаргасан 2016-2017 оны хичээлийн жилийн АНУ дахь шилдэг 20 Их, дээд сургууль, коллежийн мэдээллийг хүргүүлж байна.

  1. Princeton University

1746 онд байгуулагдсан тус хувийн сургууль нь жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд нийтийн удирдлага, компьютерийн инженер, түүх, сэтгэл судлал, эдийн засгийн мэргэжлээр дагнасан. Тус сургууль хичээлээс гадуур 300 гаруй оюутан сурагчдын байгуулсан байгууллага урлаг, спорт, технологи, олон нийтийн ажил зохион байгуулдаг байна.

Сургалтын төлбөр: $45,320

Байршил: Нью Жэрси муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

https://www.princeton.edu/main/about/

  1. Harvard University

1636 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн АНУ дахь шилдэг коллеж, Их, дээд сургуулийн жагсаалтын 2 дугаарт орсон байна. Тус сургууль нь бизнес, анагаахын шинжлэх ухаан, боловсрол, инженерчлэл, хууль, төрийн алба, нийгэм, биологи, физик, математикийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.

Сургалтын төлбөр: $47,074

Байршил: Массачусэт муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

Коллеж- https://college.harvard.edu/admissions/application-process/application-requirements

Нийгэм, шинжлэх ухааны сургууль https://gsas.harvard.edu/admissions/apply

Бизнесийн сургууль:http://www.hbs.edu/mba/admissions/application-process/Pages/default.aspx

  1. University of Chicago

1890 онд байгуулагдсан уг сургууль нь жагсаалтын 3 дугаарт бичигдсэн ба бизнес, хууль, анагаахын шинжлэх ухаан, нийтийн удирдлага, эдийн засаг, геофизикийн шинжлэх ухааны чиглэлээр тэргүүлдэг.

Сургалтын төлбөр: $52,491

Байршил: Чикаго хот

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

Баклавр: https://collegeadmissions.uchicago.edu/apply/

Магистр: https://grad.uchicago.edu/admissions/apply/

  1. Yale University

1701 оноох хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус сургууль хууль, улс төр, менежмент, анагаах ухаан, урлаг соёл, сувилахуй, хөдөө аж ахуй, байгаль орчин, шашны чиглэлээр дагнасан.

Сургалтын төлбөр: $49,480

Байршил: Коннектикут муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.yale.edu/admissions

  1. Columbia University

1754 онд байгуулагдсан бөгөөд бизнес, боловсрол, хууль, анагаах ухаан, мэс засал, олон улсын харилцаа, сэтгүүлчийн мэргэжлээр дэлхийд тэргүүлдэг.

Сургалтын төлбөр: $55,056

Байршил: Нью Йорк хот

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.columbia.edu/content/schools.html

  1. Stanford University

1885 оноос хойш боловсрол, инженер, хууль, анагаах ухаан, бизнес, байгаль орчны чиглэлээр боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг тус сургууль жагсаалтын 6 дугаар оржээ.

Сургалтын төлбөр: $47,490

Байршил: Калифорни муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

https://www.stanford.edu/admission/

  1. Massachusetts Institute of Technology

1861 онд байгуулагдсан тус хувийн сургууль нь эдийн засаг, сэтгэл судлал, биологи, хими, физик, математик, инженер, менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх тус их сургууль нь АНУ-ын Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг байна.

Сургалтын төлбөр: $48,452

Байршил: Массачусэт муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://mitadmissions.org/apply

  1. Duke University

Бизнес, инженер, хууль, анагаах ухаан, нийгэм, боловсрол, сувилахуй, байгаль орчны мэргэжлээр 1838 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд оюутнуудад гадаадад оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдах, олон нийтийн ажил эрхлэх боломжийг олгодог байна.

Сургалтын төлбөр: $51,265

Байршил: Хойд Каролина муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://admissions.duke.edu/application/instructions

  1. University of Pennsylvania

Алдарт шашны сургааль түгээгч Жорж Вайтфиелд 1740 онд тус сургуулийг байгуулсан. Пенсильвани Их Сургууль нь харилцаа холбооны Annеnberg сургууль, Соёл урлаг, шинжлэх ухааны сургууль, Шүдний анагаах ухааны сургууль, Дизайны сургууль, Инженер, техник технологийн сургууль, Боловсролын сургууль, Хуулийн сургууль, Сувилагчийн сургууль, Эмзүйн Perelman сургууль, Нийгмийн ухааны сургууль, Мал эмнэлгийн сургууль, Бизнес, удирдлагын Warton сургуулиас бүрддэг.

Пенсильвани Их Сургууль олон нийтийн, сайн дурын, хандивын, соёлын, академик болон олон улсын чанартай хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ард нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж, бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг байна.

Сургалтын төлбөр: $51,464

Байршил: Филадельфи хот

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.admissions.upenn.edu/

  1. Johns Hopkins University

1876 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус сургууль нь анагаах ухаан, эрүүзл мэнд, боловсрол, сувилахуй, соёл урлагийн мэргэжлийн хичээл голчлон заадаг бөгөөд жагсаалтын 10 дугаарт оржээ.

Сургалтын төлбөр: $50,410

Байршил: Мэриланд муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

https://www.jhu.edu/admissions/visit/

  1. Dartmouth College

1769 онд байгуулагдсан уг сургууль дэлхийн 20 гаруй оронд салбартай бөгөөд цахим хэлбэрээр мөн суралцаж болдог байна. Анагаах ухаан, бизнес, инженерийн салбарын хичээлийг голчлон үздэг ба энэхүү жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн байна.

Сургалтын төлбөр: $51,438

Байршил: Хойд Каролина муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://dartmouth.edu/education

  1. California Institute of Technology

1891 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус их сургууль инженер, биологи, хими, физик, компьютерийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр дагнасан АНУ-ын 12 дахь шилдэг сургуулиар шалгарсан байна.

Сургалтын төлбөр: $45,577

Байршил: Калифорни муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.caltech.edu/

  1. Northwestern University

1851 онд байгуулагдсан тус сургууль менежментийн Kellogg сургууль, боловсролын сургууль, хуулийн сургууль, анагаах ухааны Feinberg сургууль, инженерийн McCormick сургууль, Northwestern Medill сургуулиас бүрдэнэ.

Сургалтын төлбөр: $50,858

Байршил: Иллиноис муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.northwestern.edu/admissions/index.html

  1. Brown University

Англи хэл, түүх, анагаах ухааны чиглэлээр дагнасан тус сургууль 1764 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй. Дэлхийн 115 гаруй орон, АНУ-ын 50 мужаас ирсэн

Сургалтын төлбөр: $51,367

Байршил: Рөүд Аиланд муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

https://www.brown.edu/academics/gradschool/apply

https://www.brown.edu/admission/undergraduate/apply

  1. Cornell University

2016 оны байдлаар нийт 14,315 баклаврын оюутан суралцдаг тус сургууль 1865 онд байгуулагджээ. Корнелл Их сургуульд ороход 14 коллеж, бэлтгэл сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд менежментийн Johnson Graduate сургууль, хуулийн сургууль, инженерийн коллеж, Weill Cornell анагаах ухааны сургууль, зочид буудлын үйлчилгээ, малын эмзүй зэрэг чиглэлээр дагнадаг.

Сургалтын төлбөр: $50,953

Байршил: Нью Йорк хот

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://admissions.cornell.edu/apply

  1. Rice University

Инженер, шинжлэх ухаан, технологи, барилга, архитектур, бизнес, соёл урлагийн чиглэлийн тус сургууль 1912 онд байгуулагдсан. Лаборатори, судалгааны ажил хийхэд зориулагдсан танхим зэрэг нь уг сургуульд сурч буй оюутны оюуныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснийг илтгэдэг.

Сургалтын төлбөр: $43,918

Байршил: Техас муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://futureowls.rice.edu/futureowls/Apply.asp

  1. University of Notre Dame

Байгуулагдаад 174 жил болж буй уг сургууль архитектур, хууль, бизнесийн сургулиас бүрдэх бөгөөд энэхүү жагсаалтын 17 дугаарт орж байна.

Сургалтын төлбөр: $49,685

Байршил: Индиана муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://admissions.nd.edu/apply/

  1. Vanderbilt University

1873 онд байгуулагдсан тус сургууль боловсролын коллеж, менежментийн Owen Graduate сургууль, инженерийн сургууль, Law School, анагаах ухааны сургууль, сувилахуйн сургууль. Blair хөгжмийн сургууль, Vanderbilt University эмнэлгээс бүрддэг.

Сургалтын төлбөр: $45,610

Байршил: Теннисси муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

Баклавр: http://admissions.vanderbilt.edu/apply/

Магистр: http://www.vanderbilt.edu/prospective/graduate/

  1. Washington University in St. Louis

Жагсаалтын 19 дүгээрт орж буй тус сургууль нь нийгмийн ажлын George Warren Brown сургууль, Olin бизнесийн сургууль, хуулийн сургууль, анагаах ухааны сургууль, Sam Fox хувцас дизаин, урлагийн сургууль, инженерийн сургууль болон боловсролын сургуулиас бүрдэнэ.

Сургалтын төлбөр: $49,770

Байршил: Миссури муж

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

https://wustl.edu/admissions/

  1. Emory University

Goizueta бизнесийн сургууль, хуулийн сургууль, анагаах ухааны сургууль, сувилахуйн Nell Hodgson Woodruff сургууль, эрүүл мэндийн Rollins сургуулиас бүрдэх тус сургууль 1836 онд байгуулагдсан.

Сургалтын төлбөр: $47,954

Байршил: Атланта хот

Бүртгүүлэх суулийн хугацаа: Оны 1 дүгээр сарын 1

Дараах холбоосоор хандан бүртгүүлэх боломжтой.

http://www.emory.edu/home/academics/programs/index.html

Эх сурвалж:

National Universities Rankings 2016, US News and World Records, source: http://colleges.usnews.rankingsandreviews.com/best-colleges/rankings/national-universities.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us