‘EVOLUTIONS’ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ.

revolutions-1revolutions-2

Монголын эзэнт гүрэн, зан заншил, ахуй соёлыг харуулсан зураач Д.Цолмонгийн ‘Evolutions’ уран зургийн үзэсгэлэн энэ оны 11 дүгээр сарын 11-нд нээлтээ хийв. Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, Соёлын элч Ц.Уранчимэг нар тус тус үг хэлсэн бөгөөд Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон, Вашингтон ДС орчмын Монголчуудын холбооны Ерөнхийлөгч М.Дэлгэрцогт, Вашингтонд суугаа бусад орны Элчин сайдын яамны төлөөлөл зэрэг 100 гаруй хүн үзэж сонирхов.

Үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах тул Та бүхэн дараах утсаар холбогдон сонирхох боломжтой.

Хаяг:

Caos on F Gallery,

923 F Street NW,

Washington DC, 20004

Зураач Д.Цолмон:

Утас: 703-725-9029, 202-215-6993
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснаас авна уу.

www.caosonf.com, www.tsolmonart.com

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us