МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ.

ВАШИНГТОН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН
ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ.

“Монгол судлалын олон улсын 11 дүгээр бага хурал” Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ болон Конгрессын номын санд 2017 оны 1 дүгээр сарын 27-28-нд амжилттай болж өндөрлөв.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог энэхүү бага хуралд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг орны Монгол судлаачид, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд нар, тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцов. Мөн бага хурлын ажиллагааг анх удаа интернэтээр шууд дамжуулсан нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэд, монгол судлал сонирхогчдод түүний үйл ажиллагаатай танилцах боломж олголоо.

Бага хурлыг нээж Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон, Монголын соёлын төвийн Ерөнхийлөгч М.Саруул-Эрдэнэ нар үг хэлсэн бөгөөд Элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс, АНУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжихийн сацуу олон улсын тавцанд бие биенээ дэмжин ирсэнд бид сэтгэл хангалуун байгаагаа” илэрхийлж, “Монголын баялаг түүх, хэл, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд уг хурал чухал нөлөөтэй болохыг” онцлов.

ЭСЯ-нд зохион байгуулагдсан эхний өдрийн бага хурал “Монгол Улс, АНУ-ын харилцаа” сэдвээр өрнөсөн бөгөөд Доктор, профессор Алиша Кэмпи “Монгол Улс, АНУ-ын харилцааны 30 жил”, Сан Францискогийн Их сургуулийн багш Л.Болор “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын ач холбогдол”, Гандантэгчилэн хийдийн тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц “Монгол Улс, АНУ-ын харилцаанд Буддын шашны лам нарын оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавив. Конгрессын номын санд үргэлжлэн явагдсан хурлын үеэр Элчин сайд Б.Алтэнгэрэл “ Монгол Улс, АНУ-ын харилцаа 30 жил”, Присипиа коллежийн багш, Улс төрийн ухааны профессор Ж.Виллиамс “Америкийн сэтгүүл зүйд Дилова Хутагтын тухай” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Бага хурлын 2 дахь хэсэг 1 дүгээр сарын 28-ны өдөр монголын түүх, археологи, АНУ дахь монгол иргэд, хэл судлал, соёл гэсэн сэдвээр өрнөв. Перегрине сургалтын үйлчилгээний компанийн захирал Ж.Алимаа “Монголын дээд боловсрол дахь манлайллын хөгжлийг судлахуй”, Монголын соёлын төвийн Ерөнхийлөгч, доктор М.Саруул-Эрдэнэ “Монгол хэлний “Тааламжгүй” ангилал”, Колумбийн Коллежийн багш Я.Борчулуун “ АНУ дахь монгол иргэдийн мэдээлэл ашиглаж буй байдал” Корнеллийн Их сургуулийн доктор Анран Ванг “Коммунист номлол, Үндэсэрхэг бодлогын хооронд: Өвөр Монголын Өөртөө Засах орны бичгийн шинэчлэлийн тухай /1954-1980/”, Бээжингийн Их сургуулийн багш, доктор Ванг Хао “Ц.Дамдинсүрэн болон Монголын утга зохиол судлал 20 дугаар зуунд”, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн багш, профессор Лариса Халхарова “ Буриадын утга зохиол 21 дугаар зууны эхэн үед”, Пенсильванийн Их сургуулийн доктор Н.Стейнхардт “Баяннуур дахь бунхан”, Пенсильванийн Их сургуулийн доктор, профессор К.Этвүүд “Хүннүгийн үеийн шинэ олдворууд: Хавцгайт хадны зураг”, БНХАУ-ын Үндэсний төв их сургуулийн доктор Ч.Хишигтогтох “Эрдэнэтогтох ба орчин цагийн монгол хэлний судлал сэдвээр тус тус илтгэл тавьж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дашрамд дурдахад АНУ дахь “Монголын соёлын төв” нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон улсын хуралд монголын судлаачдыг татан оролцуулах, монголын соёлын талаарх цуврал лекцийг англи хэлээр бэлтгэж АНУ-ын их сургууль, судалгааны хүрээлэнд танилцуулах, АНУ-д оршин суугаа монгол иргэдийн хүүхдүүд болон сонирхсон бусад хүмүүст монгол хэл, бичгийн сургалт явуулах зэргээр АНУ-д монголын хэл, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, Монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ТББ юм.

11th INTERNATIONAL MONGOLIAN STUDIES CONFERENCE  WITH THEME “MONGOLIA-US RELATIONS: PAST, PRESENT AND FUTURE” WAS HELD IN WASHINGTON, DC

The 11th International Mongolian Studies Conference was successfully held on January 27-28, 2017 at the Embassy of Mongolia in Washington, DC and the Library of Congress.

Over 80 Mongolists from the United States, People’s Republic of China, Russian Federation, former U.S. ambassadors to Mongolia and Mongolians reside in the United States participated in the conference, which coincided with the 30th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the United States. Moreover, with the very first live broadcasting of the conference on internet, many Mongolians and those who are interested in Mongolian studies worldwide, were able to watch conference’s panels online.

Ambassador Altangerel Bulgaa, Ms.Susan Thornton, Principal Deputy Assistant Secretary of the Department of State , Dr.Saruul-Erdene Myagmar, President of Mongolian Cultural Center gave opening remarks. Ambassador Altangerel Bulgaa stated in his remark that “Not only has the three decades long cooperation broadened in many areas, including politics,commerce, defense, education and culture but also in mutual support on international arena which satisfies me”. He also demonstrated that “This conference has been playing an essential role in promoting Mongolian rich history, language, culture and traditions throughout the United States as well as deepening the mutual understanding and friendship between our peoples”.

The first day of the conference touched a theme “Mongolia and United States relations”. Presentations on “30 years of United States-Mongolia Relations-Trends” by Dr.Alicia Campi, “The Significance of Mongolia’s Third Neighbor Foreign Policy” by Dr.Bolor Lkhaajav (University of San Francisco) and “Contributions of Buddhist Monks for the Mongolia-United States Relations” by Mr.Luvsanjamts Davaanyam (Gandantegchilen Monastery) were made at the Embassy of Mongolia. The conference was continuously organized at the Library of Congress where Ambassador Altangerel Bulgaa gave a comprehensive speech on “Mongolia and United States Relations in 30 Years”,  while Professor John W.Williams from Principia College  delivered the keynote speech on “The First Draft of History Has a Poor Memory: The Dilowa Khutugtu in American Journalism”.

During the second panel of the conference held on January 28, topics such as Mongolian history, archeology, Mongolian community in the United States, philology were discussed. “Exploring the Significance of Values-Based Leadership Development in Mongolian Higher Education” by Ms.Alimaa Jamiyansuren (Pelegrine Academic Services), “Category of Unpleasantness’ in Mongolian Language” by Dr.Saruul-Erdene Myagmar (Mongolian Cultural Center), “The Use of Information by Mongolians in the United States” by Dr.Ya.Borchuluun,  “Between Communist Doctrine and Nationalist Agendas: Writing Reform in Inner Mongolia, 1954-1980” by Dr.Anran Wang (Cornell University), “Ts.Damdinsuren and Mongolian Literature Studies in the 20th Century” by Dr.Wang Hao (Peking University), “The Buryat Literature in the Context of Literary Process in the Beginning of the XXI Century” by Dr.Larisa Khalkharova (Buryat State University), “A Tomb in Bayannuur” by Dr.Nancy Steinhardt (University of Pennsylvania), “New Scenes from the Xiongnu Times: The Khawtsgait Petroglyphs” by Dr.Christopher Atwood (University of Pennsylvania) and “Erdenetogtokh and Some Research on Modern Mongolian Language” by Dr.Khishigtogtokh (National Central University of China) were the presentions discussed and draw huge attention of the participants.

The Mongolian Cultural Centre, which  is a non-profit organization, established in 2007, has been promoting Mongolian language, culture in the United States and developing Mongolian studies through its activities such as organizing the annual Mongolian Studies Conference, involving Mongolian researchers in international conference, providing U.S. schools and institutes with Mongolian cultural lectures in English, organizing Mongolian band concerts, conducting Mongolian language summer camp school.

rsz_dsc_032016422344_10212659948482134_7663391263224954194_orsz_dsc_0521

 

16402602_10212659734516785_301824510392450134_o

16300347_10212659753357256_1616895477992501536_o

16402853_10212659774997797_2371730901763913604_o

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo