“МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 11 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 11 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ”-Д

ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

THE MONGOLIAN CULTURAL CENTER           THE EMBASSY OF MONGOLIA

                                                                 logo-2Logo

Монгол Соёлын Төв, Вашингтон дахь Элчин сайдын яамтай хамтран жил бүр Монгол судлалын бага хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. 11 дэх удаагийн хурал Монгол улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр буюу 2017 оны  1 дүгээр сарын 27-28-нд Монгол Улсын Элчин сайдын яам болон Конгрессын номын санд зохион байгуулагдах гэж байна.

Хуралд Монгол улс, АНУ, ОХУ, БНХАУ-аас Монгол судлаач эрдэмтэд хүрэлцэн ирж, хоёр улсын харилцаа, Монголын Түүх, хэл, уран зохиол, АНУ дахь монголчууд зэрэг асуудлаар илтгэл тавин оролцох юм.

Хурал олон нийтэд нээлттэй болох тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцохыг хүссэн иргэд урьдчилан бүртгүүлж, мандат авсан байх шаардлагатай.

Мандат авахын тулд:

  1. Мандат дээр бичүүлэх овог нэр, байгууллага, хот зэргээ бичиж info@mongolcc.org хаягаар илгээнэ.
  2. Үйл ажиллагааны төлбөр болгон 40 ам.доллар төлсөн байна. Таны төлбөрт хурлын хоёр өдрийн өглөөний цай, өдрийн хоол, хөтөлбөр материал бүхий хавтас, үзэг багтахаас гадна Конгрессын номын санд болох түлхүүр илтгэгчийн илтгэл, Монгол ховор номын танилцуулга болон Элчин сайдын хүлээн авалтад зөвхөн мандаттай оролцогчдыг нэвтрүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас авна уу.

АНУ дахь Монгол соёлын төв: С.Энхцэцэг 703-725-9029, info@mongolcc.org

Вашингтон дахь ЭСЯ: А.Хулан 202-766-9117, khulan@mongolianembassy.us

 

XI Annual Mongolian Studies Conference is to be organized

The Mongolian Cultural Center and the Embassy of Mongolia in Washington, D.C. co-organize a Mongolian Studies Conference every year. This year’s conference will honor the 30th anniversary of U.S. and Mongolia’s diplomatic relationship and is scheduled for January 27th through 28th, 2017, at the Embassy of Mongolia.

There will be more than twenty scholars and researchers from the United States, Mongolia, Russian Federation (Buryat), People’s Republic of China (Inner Mongolia), and Canada presenting on a wide range of topics such as Mongolian social issues, literature, religion, history, and language.

The conference is open to the public; however, attendees must pre-register and pay the conference fee to attend. Following each presentation, attendees are welcome to ask questions of presenters and engage in further detailed discussion on the topic as time permits.

Registration requirements:

  1. Please send your first and last name, employer, and location (only city and state will be sufficient) to info@mongolcc.org. This information will be used solely for the purpose of making your conference badge.
  2. Please make a payment for the conference fee of $40. You can mail your conference fee to the address at the bottom of this letter or bring cash with you on the first day of the conference. The conference fee entitles you to attend the conference on January 27-28th (breakfast and lunch included). At the conference, you will receive a commemorative pen and a folder containing hard copies of presentations. You are invited to attend the reception on the evening of January 27th hosted by the Embassy of Mongolia.

If mailing a check (payable to the Mongolian Cultural Center), please use the following address:

Mongolian Cultural Center

P.O. Box 101882

Arlington, VA 22210

To obtain information in detail:

The Mongolian Cultural Center: S.Enkhtsetseg 703-725-9029, info@mongolcc.org

The Embassy of Mongolia: A.Khulan 202-766-9117, khulan@mongolianembassy.us

 

 

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo