МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХООРОНДЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛГОХ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХООРОНДЫН
ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛГОХ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

16107572_557198531115733_2943470654276174605_o

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Худалдааны төлөөлөгч, Элчин сайд М.Фроман нар 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг (Ил тод байдлын хэлэлцээр) хүчин төгөлдөр болгох баримт бичигт гарын үсэг зурав.

Ил тод байдлын хэлэлцээр нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлж буй бөгөөд хэлэлцээрийг байгуулсан нь худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль, тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэснээр Монгол Улсад АНУ болон бусад орны хөрөнгө оруулалтыг татахад томоохон хувь нэмэр болох юм.

Талууд Ил тод байдлын хэлэлцээрт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан бөгөөд УИХ эл хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан.

Энэхүү хэлэлцээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

MONGOLIA-UNITED STATES TRANSPARENCY AGREEMENT TO ENTER INTO FORCE

At a ceremony in Washington today, Ambassador Bulgaa Altangerel and United States Trade Representative Michael Froman signed and exchanged letters certifying that the Mongolia and United States have completed their respective applicable legal requirements and procedures for the Agreement on Transparency in Matters Related to International Trade and Investment between Mongolia and the United States of America to enter into force and agreed that the transparency agreement would enter into force in 60 days.

The Mongolia-U.S. transparency agreement applies to matters relating to international trade and investment and includes joint commitments to provide opportunities for public comment on proposed laws and regulations and to publish final laws and regulations. This publication commitment includes the obligation to publish final laws and regulations in English, which should make it easier for U.S. and other foreign enterprises to do business in, and invest in, Mongolia. The transparency agreement also commits the two parties to ensure that administrative agencies apply fair, impartial and reasonable procedures and that persons affected by the decisions of administrative agencies have a right to appeal those decisions. Additional commitments address the application of disciplines on bribery and corruption.

During the signing ceremony, Ambassador Bulgaa Altangerel and Ambassador Froman reiterated the importance of Mongolia-U.S. trade and economic relations and their mutual desire to continue to promote trade cooperation through the Mongolia-U.S.Trade and Investment Framework Agreement (TIFA).

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo