АНУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ СААТУУЛСАН ТУХАЙ

   АНУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг саатуулсан тухай

 АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (Immigration and Customs Enforcement-ICE)-наас 2017 оны 2 дугаар сард хууль бусаар оршин суугаа иргэдийг саатуулахад чиглэсэн томоохон арга хэмжээ орон даяар зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэд, хууль бус зэвсэгт бүлэглэлийн гишүүд, түүнчлэн тус улсын цагаачлалын тухай хуулийг зөрчсөн гадаадын иргэд, тухайлбал АНУ-аас өмнө нь албадан гаргасан боловч дахин тус улсад орж ирсэн гадаадын иргэдийг саатуулахад чиглэсэн ажээ.

Дээрх арга хэмжээний үеэр нийт 680 гаруй хууль бусаар оршин суугаа иргэдийг саатуулснаас 75 хувь нь эрүүгийн гэмт хэрэг эсхүл хүн амины хэрэг, хүчин, түүний дотор бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хар тамхи, танхай, зодоон, согтуугаар автомашин жолоодсон, хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн зэрэг гэмт хэрэгт холбогдсон иргэд байжээ. Саатуулагдсан иргэдийг муж улсаар нь авч үзвэл, Жоржиа болон Каролина мужид 190, Төвийн 6 мужид (Midwestern six states – Illinois, Indiana, Wisconsin, Kentucky, Kansas, Missouri) 235, Калифорни мужийн Лос Анжелес хот орчимд 161, Нью-Йорк хот орчимд 41, Сан Антонио орчимд 51 иргэнийг тус тус саатуулсан байна.

Жич: АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас ийм төрлийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, Ерөнхийлөгч Б.Обамагийн үед буюу 2009-2015 онд 2,5 сая гадаад иргэнийг албадан гаргасан  байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.ice.gov/news/releases/statement-secretary-kelly-recent-ice-enforcement-actions

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us