АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАГААЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРЛИГИЙН ТУХАЙ

АНУ-ын Ерөнхийлөгчийн цагаачлалтай холбоотой зарлигийн тухай

 Энэ оны 1 дүгээр сарын  сарын 25-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп  сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор АНУ-ын нутаг дэвсгэрт нийтийн аюулгүй байдлыг өндөржүүлэх, Хилийн аюулгүй байдал, цагаачлалын хуулийг сахиулах тухай хоёр зарлиг гаргасан билээ. Эдгээр зарлигийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг АНУ-ын холбогдох яам, агентлагт үүрэг болгоод байна. Тухайлбал, АНУ-д хууль бусаар оршин суугаа дор дурдсан этгээдийг нэн тэргүүнд албадан гаргана гэжээ. Үүнд:

  • Аливаа эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан;
  • Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа;
  • Эрүүгийн гэмт хэрэгт буруутгах үйлдэл хийсэн;
  • Засгийн газрын агентлагт өргөдөл гаргахдаа буюу аливаа албаны асуудалтай холбогдуулан хууран мэхлэх эсхүл зориудаар буруу мэдүүлэх үйлдэл хийсэн;
  • Нийгмийн халамжтай холбоотой аливаа хөтөлбөрт хууль зөрчин хамрагдсан;
  • АНУ-аас албадан гаргах тухай шүүхийн шийдвэр гарсан боловч АНУ-ын хуульд заасны дагуу тус улсаас гарах үүргээ биелүүлээгүй;
  • Цагаачлалын ажилтны зүгээс олон нийтийн тайван байдал, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн этгээд зэрэгт хамаарна.

АНУ-ын Цагаачлал,  гаалийн алба (Immigration and Customs Enforcement -ICE)- ны албан хаагчийн тоог арван 10 мянгаар нэмэгдүүлж, албадан гаргах (removal) чадавхаа бэхжүүлэхээр болсон.

АНУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийг “баривчилсны дараа суллах” (catch and release) зарчмаар ажиллаж байсныг зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг холбогдох яам, агентлагт даалгаад байна.

Түүнчлэн АНУ-д хууль бусаар буюу баримт бичиггүй оршин суугаа гадаадын иргэдийг саатуулахдаа тэдний тус улсад оршин суугаа статусыг асуухыг хориглосон хууль мөрдөж буй муж, хот, дүүрэг (sanctuary jurisdiction/cities)-ийг хууль тогтоомжоо Холбооны хууль тогтоомжид нийцүүлэх эс бөгөөс Холбооны засгийн газраас олгодог тусламжийн санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлагт даалгаад байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  1. Executive order: Enhancing Public Safety in the Interior of the United States https://www.whitehouse.gov/the-press-office/2017/01/25/executive-order-border-security-and-immigration-enforcement-improvements
  2. Executive order: Border Security and Immigration Enforcement Improvements https://www.whitehouse.gov/the-press-office/2017/01/25/executive-order-border-security-and-immigration-enforcement-improvements

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us