ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АНУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс

АНУ-ын Гааль, хилийн алба (Customs and Border Protection)-наас хилээр орж ирж буй хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ургамлын өвчин, хортон шавьжны тархалт, малын гоц халдварт өвчин зэргийг тээх эрсдэлтэй гэж үзэн   хянан шалгадаг. Иймд манай иргэд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • Зорчигчийн авч явахаар төлөвлөж буй хүнсний бүтээгдэхүүн нь АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон (prohibited) эсхүл хязгаарласан (restricted) бүтээгдэхүүн эсэхийг урьдчилан судалж мэдэх;
  • Хориглосон хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
  • Хязгаарласан хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явахаар төлөвлөж байгаа бол эрүүл ахуйн шаардлага хангасан тухай гэрчилгээ авч, үүнийгээ АНУ-ын гаалийн мэдүүлгийн хуудсанд бичих;
  • Дээр дурдсан бүтээгдэхүүнийг тээвэрлэж буйгаа мэдүүлээгүй тохиолдолд албадан хурааж авах бөгөөд 1000-60000 ам долларын торгууль ногдуулах зэрэг болно.

Мах, жимс, ногоо болон ургамал, ургамлын үр, хөрс, амьтан эсхүл ургамлын гаралтай материалаар хийсэн бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эсхүл хязгаарласан барааны төрөлд хамруулж болдог тул манай иргэд  анхаарал болгоомжтой хандахыг үүгээр зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Bringing food into the US: https://www.cbp.gov/travel/international-visitors/agricultural-items

What are the general foods that can enter the United States? https://help.cbp.gov/app/answers/detail/a_id/1272/~/food—general-food

АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хүргэх зөвлөмж: https://mongolianembassy.us/travelguide/#.WK7ioX8pm4N

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us