ХӨСӨГТӨН ХАМТЛАГИЙН АЯЛАН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

DSC_0783.jpg-edited

“Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-д зохион байгуулж буй Хөсөгтөн хамтлагийн аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Тэдний 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Арлингтон хотод хийсэн тоглолтыг Вашингтон ДиСи орчимд амьдарч буй монгол иргэд болон Монголын урлаг, соёлыг сонирхдог америк иргэд өргөнөөр үзэж сонирхлоо. Хөсөгтөн хамтлагийн АНУ-д хийж буй аялан тоглолтод зориулсан нээлтийн хүлээн авалтыг 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд зохион байгуулж энэ үеэр тус хамтлагийн тухай болон аялан тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод өгөв. Хөсөгтөн хамтлагийн дараагийн тоглолт Чикаго хотод 3 дугаар сарын 17,18-ны өдөр зохион байгуулагдана.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us