МОНГОЛ, АМЕРИКИЙН ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

 congress-2congress-1DSC_0154

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол Улс, АНУ-ын хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг сайд Ц.Мөнх-Оргил онцолж, АНУ-ын Конгресс Монгол Улсыг дэмжсэн тогтоолууд баталж ирсэнд талархал илэрхйилэв.

Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн Питр Роскамтай уулзах үеэрээ Ардчиллын түншлэлийн хөтөлбөр, Нээлттэй дэлхий зэрэг хөтөлбөр нь УИХ-ын гишүүдэд АНУ-д айлчилж, тус орны туршлагаас суралцах, хуваалцах боломж олгож ирснийг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Мөн сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Конгрессын гишүүн Дина Тайтус, Дон Янг нартай уулзаж, АНУ-ын Конгресст Монголын бүлэг байгуулагдаж ирсэн энэхүү чухал уламжлал үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг бүлэг нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Түүнчлэн АНУ-тай хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, америкийн хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Эдгээр алхмуудыг дэмжиж ажиллахад бэлэн буйгаа уулзалтад оролцсон  АНУ-ын Конгрессын гишүүд илэрхийлэв.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo