ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ АЯН

ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ“Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аян гэж юу вэ?

АНУ-ын ЭСЯ, Гадаад харилцааны яамтай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор богино хэмжээний баримтат кино бэлтгэн олон нийтэд хүргэх аяныг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлээд байна.

Эдгээр баримтат кинонд АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, суралцахаар очсон сургуулиа хаях зэргээр өөрийн визээ зориулалтынх нь дагуу ашиглаагүй бөгөөд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо буцан ирж, АНУ-д олж авсан мэдлэгтээ тулгуурлан амжилттай ажиллаж, нийгэмд хувь нэмрээ оруулж буй үлгэр жишээ болохуйц иргэдийн төлөөлөл оролцох юм.

Та бүхэн дараах линкээр эдгээр иргэний бичлэгийг үзэх боломжтой.

2016 оны байдлаар АНУ-ын В ангиллын буюу аялал, жуулчлалын виз авсан монгол иргэдийн 8 хувь нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн үлдсэн бол оюутны F, J, M ангиллын виз авсан иргэдийн 20 хувь нь хууль бусаар үлдсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэд АНУ-д зорчихдоо хууль тогтоомжийг нь чанд мөрдөн хариуцлагатай аялаж, визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал арилснаар монгол иргэд АНУ-ын виз авах нөхцөл хөнгөрөх, улмаар ирээдүйд Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах бодит нөхцөлийг бий болгоход энэхүү сурталчилгааны аяныг хэрэгжүүлэх үндсэн зорилго оршиж байгаа болно.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ResponsibleTravelMongolia@gmail.com цахим шуудангаар хандах боломжтой.

 

#ХариуцлагатайАялцгаая

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo