БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ИРГЭДЭД ЦАГААЧЛАЛЫН АСУУДЛААР ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ.

БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ИРГЭДЭД

ЦАГААЧЛАЛЫН АСУУДЛААР ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас  Флорида, Техас зэрэг мужид болсон байгалийн гамшигт өртсөн гадаадын иргэдэд цагаачлалын асуудлаар туслалцаа үзүүлэх болсон  тухай мэдэгдэв. Чингэхдээ иргэдийн хүсэлтийг үндэслэн дараах арга хэмжээг үзүүлэх боломжтой гэжээ. Үүнд:

  • АНУ-д оршин суугаа тухайн иргэний цагаачлалын статусыг өөрчлөх эсхүл цагаачлалын бус статустайгаар оршин суух хугацааг сунгуулах. Хэрэв тухайн иргэнээс үл хамааран онцгой нөхцөл байдлын улмаас үүдэн тухайн иргэн хуулиар зөвшөөрсөн хугацаанаас өмнө статусаа өөрчлөх эсхүл хугацаагаа сунгах хүсэлтээ гаргаж амжаагүй бол боломж олгох;
  • АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас  өмнө нь өршөөл үзүүлсэн бол дахин өршөөлд хамрагдах;
  • Өмнө нь өршөөлд хамрагдах өргөдөл гаргасан бол өргөдлийг шийдвэрлэх явцыг хурдасгах;
  • F-1 статустай оюутнууд эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тулгарч буй бол сургуулийн хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсвэл өргөдлийг шуурхай шийдвэрлэх;
  • Шаардлагатай гэж үзвэл, хүсэлт гаргасан иргэний ажиллах зөвшөөрлийн  өргөдлийг шуурхай шийдвэрлэх;
  • Төлбөр төлөх чадваргүй гэж үзвэл төлбөрөөс чөлөөлөх асуудлыг харгалзан үзэх;
  • Нэмэлт баримт бичиг бүрдүүлэх хүсэлт эсхүл татгалзаж болзошгүй мэдэгдэл хүлээн авсан иргэд нотлох баримтаа эсхүл бусад байдлаар цаг хугацаанд нь хариу өгч чадаагүй бол туслалцаа үзүүлэх;
  • АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас цаг авч ярилцлагад орох байсан боловч байгалийн гамшгийн улмаас чадаагүй бол туслалцаа үзүүлэх;
  • АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас  олгосон  байнга оршин суух ногоон карт зэрэг цагаачлалын эсхүл аялалын баримт бичгийг үрэгдүүлсэн эсхүл гэмтээсэн бол шуурхай нөхөн олгох;
  • Биометрийн талаар авсан цагийг дахин товлох зэрэг болно.

Жич: Хүсэлт буюу өргөдөл гаргахдаа  байгалийн гамшгийн уршгаар Та ямар хохирол хүлээсэн, түүнийг хэрхэн барагдуулах талаар тайлбарлан бичнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг  800-375-5283 (the National Customer Service Center), хөгжлийн бэрхшээлтэй иргэд  (TTY) 800-767-1833, (VRS) 877-709-5797, (VCO) 877-709-5801 утсаар, болон  https://www.uscis.gov/news/alerts/immigration-help-available-those-affected-natural-disasters сайтаас үзнэ үү.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us