МОНГОЛ УЛС, АНУ-ЫН КОНСУЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦОВ.

МОНГОЛ УЛС, АНУ-ЫН КОНСУЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ  ТАЛААР ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦОВ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэнтэй 12 дугаар сарын 8-ны өдөр Төрийн департаментын байранд уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан харилцан санал солилцож, цаашид консулын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаар санал солилцов. АНУ-ын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэн Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран санаачлан “Хариуцлагатай аялцгаая” аяныг амжилттай эхлүүлж, ажил хэрэг болгож буйг сайшаан тэмдэглэв.

ЭСЯ

IMG_0962IMG_0966

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo