МОНГОЛ УЛСЫН ГХЯ, АНУ-ЫН ДОТОООДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

МОНГОЛ УЛСЫН ГХЯ, АНУ-ЫН ДОТОООДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Матт Кинг-тэй 12 дугаар сарын 8-ны өдөр уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

Талууд хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх,  биометрийн буюу хурууны хээ бүхий цахим  паспорт, алдагдсан эсхүл үрэгдсэн паспортын талаар харилцан мэдээлэл солилцох механизм бий болгох, хил, гаалийн хяналтын тогтолцоо, хариуцлагатай зорчих, иргэдэд зөв мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг асуудлаар хоёр талын консулын харилцаа, зөвлөлдөх уулзалтыг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Матт Кинг манай хоёр орны консулын хамтын ажиллагаа, тухайлбал “Хариуцлагатай аялцгаая” аян өрнүүлж буйд талархал илэрхийлэв.

2017 оны байдлаар манай улсын 140 гаруй мянган иргэн хилийн чанадад оршин суугаагаас 25 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 20 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байна.IMG_0971IMG_0977

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us