МОНГОЛЫН СПОРТЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ ТАМИРЧИД “EXCALIBUR CUP” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

DSC_0042

МОНГОЛЫН СПОРТЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ ТАМИРЧИД

EXCALIBUR CUP” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД  АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

“Монголын спортын гимнастикийн холбоо”-ны тамирчид энэ оны 2 дугаар сарын 16-18-ны өдөр АНУ-ын Виржини мужид болсон “Excalibur Cup” гимнастикийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 5 алт, 1 мөнгө, 8 хүрэл медалиар энгэрээ мялааж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэв.  Уг тэмцээнд 10 гаруй орон, АНУ-ын 25 мужийн 3000 орчим тамирчин оролцжээ. Түр хамаарагч Б.Болд бяцхан тамирчдыг ЭСЯ дээр хүлээн авч, баяр хүргэж,  амжилт хүсэв.

Спортын мастер Гочоохүү овогтой Энх-Амгалан, спортын мастер Баярт овогтой Энхмаа дасгалжуулагчтай манай улсын баг гимнастикийн харайлт, чөлөөт хөдөлгөөн, дамжуурга, савлуур гэсэн 4 хэрэгсэлд 2-6 дугаар зэргийн ангилалд  өрсөлджээ.

Тамирчдын  амжилтаас дурдвал:

Тамирчдын нэрс Зэргийн ангилал Гаргасан амжилт
Алтаншагай овогтой Мишээл (8 настай) 2 4 алт, 1 мөнгө
Анхбаяр овогтой Энххүслэн (8 настай) 3 1 алт, 2 хүрэл
Баярбаатар овогтой Сарангоо (10 настай) 4 2 хүрэл
Амартөгөлдөр овогтой Мөнх-Ундрал (10 настай) 4 1 хүрэл
Баасандулам овогтой Халиун (10 настай) 5 2 хүрэл
Содномцэрэн овогтой Намуунжаргал (10 настай) 6 1 хүрэл

Эдгээр тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн АНУ-д ажиллаж, амьдарч буй иргэн Д.Саранням, түүний гэргий Э.Хулан нарт талархал  илэрхийлье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo