“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДАМ”-Д ОРОЛЦОВ.

 “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДАМ”-Д ОРОЛЦОВ.

4

5

1

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам 2018 оны 4 дүгээр сар 29-нд Вашингтон хотын “Рональд Рейган” олон улсын худалдааны төвд зохион байгуулагдсан “Олон улсын хүүхдийн их наадамд”-д оролцов.

“Олон улсын хүүхдийн их наадам” нь Вашингтон хотод 2012 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн их наадамд 20 гаруй улсын ЭСЯ оролцож, эх орныхоо талаар танилцуулж, түүх, соёлоо сурталчлав. Энэхүү арга хэмжээг 5000 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Монголын соёл, ёс заншлын талаар сонирхон асууж байлаа.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Монгол шагайн наадгай тоглож, хүүхэд, багачуудыг ааруул, ээзгий зэрэг цагаан идээгээр дайлсны зэрэгцээ Вашингтон хот дахь Монгол сургуулийн сурагчид ардын болон сонгодог урлагийн үзүүлбэр толилуулав.

 

THE EMBASSY PARTICIPATED IN THE “CULTURFIED INTERNATIONAL CHILDREN’S FESTIVAL”.

The Embassy of Mongolia participated in the “Culturfied International Children’s Festival” which was held at the Ronald Reagan Building and International Trade Center on April 29, 2018.

Since 2012 the festival has been organized in Washington D.C. Approximately twenty foreign embassies participated in this year’s festival to introduce and promote their countries, history and culture. While more than 5,000 people attended the festival many people had great interest about Mongolian traditons and customs.

The Embassy of Mongolia entertained the festival attendees with “Mongolian ankle bones games” and treated kids with Mongolian milk dairy products such as, curds and oats. Moreover, students of “Mongolian School of the Capital Area of the US” performed Mongolian folk and traditional performances during the festival.

 

 

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo