ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯР АНУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.

DZ-tndCW0AAVT2S

Элчин сайд Ё.Отгонбаяр энэ сарын 4-ний өдөр Вашингтон ДиСи орчмын монгол иргэдийн  болон тэдний үүсгэн байгуулсан олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзав.  Тэрээр монголын нийгэм, эдийн засаг, ЭСЯ-ны үйл ажиллагаа, цаашид хийх  ажлын  талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.

Энэ удаагийн уулзалтад Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, Арлингтон хот дахь Америкийн Монгол Эмэгтэйчүүдийн холбоо, Вашингтон ДиСи дэх Монгол сургууль, “Соёл” ТББ, “ЭмЭнЖи” Саммит ТББ, “Хамтдаа хайрлая” эхчүүдийн холбоо, “Юнайтед Монголиа” ТББ зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцов.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo