АМЕРИК СУРАГЧДАД МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ, СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ ХИЧЭЭЛ ЗААВ.

АМЕРИК СУРАГЧДАД МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ, СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ

ХИЧЭЭЛ ЗААВ.

IMG_2280

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам “Washington Performance Arts” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Еmbassy Аdoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон Ди Си хотын “School Without Walls at Francis-Stevens” дунд сургуультай хамтран тус сургуулийн сурагчдад зориулсан Монгол Улсын тухай 4 удаагийн сургалтыг зохион байгуулав.

Сургалт 2018 оны 2 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 10-ны хооронд үргэлжлэн явагдаж, 6 дугаар ангийн 60 гаруй сурагчийг хамруулсан бөгөөд Монгол Улсын түүх, хэл соёл, ёс заншлын тухай мэдлэг, мэдээллийг сурагчдад өгснөөрөө онцлог байв. Мөн сургалтын үеэр сурагчдад “Anura music” хөгжмийн сургуулийн захирал У.Хатанболд морин хуурын тоглолтоос сонирхуулж, ЭСЯ-ны зүгээс монгол хоолоор дайлав.

Сургалтын төгсгөлд 30 гаруй сурагчид ЭСЯ-д зочилж, 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын талаар олж авсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, хөгжөөнт тааврын тэмцээн тоглов. Энэ үеэр Элчин сайд Ё.Отгонбаяр сурагчдад Монгол Улсын талаар олон зүйлийг сурч мэдсэнийг сайшааж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Сурагчид 6 дугаар сард болох “Model UN” хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн оролцох юм.

CLASSES ON MONGOLIAN HISTORY, CULTURE AND TRADITIONS HELD FOR AMERICAN STUDENTS.

 In the framework of “Embassy Adoption Program” run by “Washington Performance Arts” NGO, the Embassy of Mongolia in the USA organized 4 sessions course on Mongolia for the students of “School Without Walls at Francis-Stevens” Middle School in Washington D.C.

The course was held between 10th February and 10th May 2017, involving approximately 60 sixth graders. The significance of the course was to provide knowledge and information about Mongolian history, language, culture and traditions. During the course, Mr.Khatanbold, a director of “Anura Music” school, performed with horse fiddle instrument. Mongolian cuisine was also served at the Embassy.

At the end of the course 30 students visited the Embassy of Mongolia to share what they have learned about Mongolia during the academic year of 2017-2018. They also played a game to show the different facts about Mongolia. Ambassador Otgonbayar Yondon praised students for their knowledge about Mongolia and wished a success in their future studies.

The students will represent Mongolia at the Model UN in June.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo