ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

chigago

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас Иллинойс мужийн Чикаго хотод 2018 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрийн Бямба, Ням гаригт 09:00-18:00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
5. Шинээр үндэсний гадаад паспорт захиалах; (Гадаад паспорт захиалсан иргэд паспортаа буцааж авах шаардлагатай тул төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number ) дугтуйг заавал авч ирнэ үү. USPS шуудангаас дугтуй авч, урьдчилан бэлдэнэ үү.
Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаар ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us) -ны consular service цонхноос монгол хэлээр авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Анхаарах зүйлс:
-16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээ эсхүл хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #101
/Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах оффисын 2 давхарын 101 тоот/‎

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us