“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН, ХАНГАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одон олгох талаар холбогдох байгууллагуудтай зөвшөлцсөний үндсэн дээр Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тус одонг олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, энэ оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дотор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
  5. Анкет (татаж авах) зэрэг болно.

Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo