ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу  2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй.

Гадаад паспортын хугацааг сунгахгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацааг дуусахаас 6 сарын өмнө шинээр паспортаа захиалахыг зөвлөж байна. Гадаад паспортыг шинээр 10 жилийн хугацаатай олгож байна.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo