ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас Иллинойс мужийн Чикаго хотод 2019 оны 4 дүгээр сарын 6, 7ны өдрийн Бямба, Ням гаригт 09:00-18:00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх;
2. Нотариатын үйлчилгээ үзүүлэх;
3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох;
4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох;
5. Шинээр үндэсний гадаад паспорт захиалах; (Гадаад паспорт захиалсан иргэд паспортаа буцааж авах шаардлагатай тул USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number ) дугтуйг урьдчилан худалдан авч ирнэ үү.

Чикаго хотын иргэдийн саналыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Даваа гарагт 09:00-17:00 цагийн хооронд зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ. /консулын 1 ажилтан ажилллах тул бүрэн гүйцэд бүрдүүлсэн гадаад паспортын материалыг зөвхөн хүлээн авна./

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаар ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us)-ны consular service цонхноос монгол хэлээр авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.
Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспортаас гадна төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Та Вашингтон хот дахь Элчин сайдын яамны 202-333-7117 утсаар холбогдон монгол хэлийг сонгож гадаад паспорт, итгэмжлэл, иргэний бүртгэл, консулын бусад үйлчилгээний тухай мэдээллийг 2 товчийг дарж, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг утсаар сонсож болно.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #101 /Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах оффисын 2 давхарын 101 тоот/‎

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo