ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ ЭЗЭМШИГЧИЙН АНХААРАЛД

Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан манай иргэд АНУ-аас эх орондоо очиж амрах, өөр оронд зорчих хөдөлгөөн ихсэж буй тул иргэн Та үндэсний гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байна уу.

Сүүлийн үед манай иргэд паспортын хугацаа дууссан эсхүл дуусах хугацаа нь 6 сараас бага байгааг шалгаагүйн улмаас олон улсын нислэгээ хойшлуулах тохиолдол хэд хэдэн удаа гарлаа.

Иймд АНУ-д амьдарч буй иргэд гадаад паспортын хугацаа дуусахаас 9 сарын өмнө шинэ гадаад паспорт (http://mongolianembassy.us/passportorder/#.XO_12I97mUk ) захиална уу.

Хэрэв Таны үндэсний гадаад паспортын хугацаа дуусч, эх орондоо яаралтай буцах хэрэг гарвал буцах үнэмлэх (http://mongolianembassy.us/traveldocument/#.XO_2OI97mUk) захиална. Буцах үнэмлэхийг ажлыг 3 хоногт багтаан гаргана.

Холбогдох мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolianembassy.us” болон 202-333-7117 утсаар холбогдон авна уу.

Монгол Улсын иргэн визгүй зорчих орнуудын жагсаалтыг www.consul.mn цахим хаягаас үзнэ үү.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us