ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БУЦААН АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Засгийн газрын зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаны үр дүнд АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд болон тираннозавр батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж тус яамны газрын дарга Роберт Бартоло нар 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУСЯ-ны ХШҮДАГ-ын дарга З.Энхболд нар тус тус байлцав.

Хамгийн сүүлд АНУ-д хураагдсан нэн ховор палеонтологийн олдворыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын холбогдох байгууллагын зүгээс Монгол Улсад хүлээлгэн өгч байсан бөгөөд түүнээш хойш олдсон шинэ олдворууд, тэр дундаа тираннозавр батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах гэрээг ийнхүү байгуулж буй билээ. Тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын өв болох дээрх үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь шууд Монгол Улсын мэдэлд шилжиж байгаа ба ЭСЯ-ны зүгээс АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж олдворуудыг ойрын хугацаанд багтаан эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo