ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Д.Стилвэлл-тэй 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью Йорк хотноо уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, 2019 оны 7 дугаар сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын дүнгээр “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийг батлуулах зэрэг болон хоёр талын харилцааны бусад асуудлаар ярилцав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us