МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын нийслэл Вашингтон хотод үйл ажиллагаа явуулж байгаа холбоо, төрийн бус байгууллагууд, иргэдийн сонорт:

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын төлөөлөл хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал, хүүхдүүдийн  боловсролын чиглэлээр санал бодлоо солилцох, Засгийн газрын “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, цаашдын хандлага, төлөв байдал болон төрийн болон тбб-уудын хамтын ажиллагааны асуудлаар иргэд, төрийн бус байгууллагуудтай санал солилцох,  сонсох зорилгоор уулзалт  хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт ярилцлага :  2019 оны 10 сарын 25-ны өдрийн 18.00 цагт Элчин сайдын яамны  байранд болно.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo