АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.

Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, энэ оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх);
  5. Анкет (татаж авах) зэрэг болно.

Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 онд АНУ-д оршин сууж буй 8 монгол иргэн “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан болно.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo