ИРГЭДИЙН АНХААРАЛД

Өнөөдөр Цагаан ордноос хэвлэлийн мэдээлэл хийх үеэр Д.Трампын Засаг захиргаанаас коронавирусын тархалт эрс нэмэгдэж буйтай холбогдуулан  тус улсад эрүүл мэндийн талаар олон нийтийн дунд онцгой нөхцөл  байдал (public health emergency )  зарлалаа.

Америкийн иргэд БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчоод эх орондоо буцаж ирж буй тохиолдолд 14 хоногийн турш эрүүл ахуйн шаардлага хангах  хорионд байна. Харин   Америкийн иргэний гэр бүлийн гишүүн болон АНУ-ын байнгын оршин суугч статустай иргэдээс өөр бусад орны гадаадын иргэд сүүлийн 14 хоногийн дотор БНХАУ-д зорчсон бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү 14 хоногийн хугацааг энэ оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагаас тооцож эхэлнэ гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар мэдэгдэв.

Delta  авиакомпанийн зүгээс энэ оны 2 дугаар сарын 6-наас 4 дүгээр сарын 30 хүртэл  БНХАУ-ын чиглэлд хийх бүх нислэгээ цуцалсан тухай мэдэгдсэний дараа British Airways, Air Seoul, Lion Air, Lufthansa Group, Cathay Pacific, Finnair, Air Asia, Air India, Air Canada, All Nippon Airways, Asiana Airlines, Korean Air  авиакомпаниуд Хятадын чиглэлд хийх зарим нислэгээ мөн хугацаагаар цуцалж эхлээд байна.

Элчин сайдын яам

2020-01-31

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo