ГАРАА 20 СЕКУНДЫН ТУРШ САВАНДАЖ УГААНА УУ

АНУ-ын Халдварт өвчнийг судлах,  урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention)-өөс коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг гаргасан байна.

ИРГЭН ТА ӨӨРИЙГӨӨ ВИРУСЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Коронавирусын  тархалтыг эмчлэх вакцин одоогоор байхгүй байна. Иймд  уг вирусээр өвчлөх эрсдлийг багасгахын тулд:

  • Гараа 20 секундын турш савандаж угаах;
  • Гараа угаалгүйгээр нүд, хамар, амаа оролдохгүй байх;
  • Өвчтэй хүмүүст ойртохгүй байх хэрэгтэй.

ИРГЭН ТА БУСДЫГ ХАМГААЛАХ ТУХАЙД:

Хэрэв Танд ханиадны шинж тэмдэг илэрвэл бусдыг хамгаалахын тулд:

  • Гэрээсээ гарахгүй байх;
  • Бусдад ойртохгүй байх;
  • Ханиах эсхүл нус гоожих  бол хамар, амаа алчуураар дарах, хэрэглэсэн алчуураа  шууд битүүмжлэн хогийн саванд  хаях, гараа угаах;
  • Орон байраа цэвэрхэн байлгах, ариутгах хэрэгтэй.

ГЭРЭЭР ЭМЧИЛГЭЭ ХИЙХ:

Коронавирусын халдвар авсан өвчтөнг эмчлэх нийтээр хүлээн зөвшөөрсөн  жор одоогоор байхгүй байна. Иймд уг халдварыг авсан хүмүүс дараах алхмуудыг хийж, өөрийгөө эмчлэх хэрэгтэй.  Үүнд:

  • Өвчин намдаах, халуун буулгах (pain and fever medications)  эм хэрэглэх. Ингэхдээ хүүхдэд аспирин уулгаж болохгүйг анхаарах;
  • Орон байраа чийгшүүлэх, ханиад, хоолойн өвчнөө намдаахын тулд халуун усанд орох;
  • Шингэн зүйл их хэмжээгээр уух, гэрээс гарахгүй байх, гэртээ амрах;
  • Та өвчний шинж тэмдэгтээ санаа зовж буй бол эрүүл мэндийн төвдөө хандана уу.

 

Элчин сайдын яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us