ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр COVID-19 шинэ төрлийн коронавирусын тархах эрсдлийг бууруулах зорилгоор зарим орноос АНУ-д ирж буй гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр[1] гаргасантай  холбогдуулан  Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чад Волф дараах арга хэмжээг авч буй талаар[2] мэдэгдэв.

БНХАУ болон Иран, Европын 26  улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги , Польш, Португал, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь)-д сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр  нэвтрүүлэхгүй.

Эл хөдөлгөөний хязгаарлалт 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Гэхдээ АНУ-ын цагаар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11:59 цагаас өмнө АНУ руу ниссэн зорчигчдод хамаарахгүй.

АНУ-ын иргэд, байнгын оршин суугчид (ногоон карттай) болон тэдний гэр бүлийн гишүүд (эхнэр/нөхөр, хүүхэд, эцэг, эх,), АНУ-ын Засгийн газрын урилгаар вирусын тархалтыг бууруулах зорилгоор хамтран ажиллахаар ирж буй гадаадын иргэн, А-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO-1, 2, 3, 4 болон NATO-6, C-1, D, C-1/D визтэй иргэдэд энэхүү хөдөлгөөний хязгаарлалт хамаарахгүй.  Гэхдээ эдгээр  иргэдийг 14 хоног  гэрт нь тусгаарлана.

АНУ-ын цагаар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11:59 цагаас өмнө ниссэн  онгоцоор ирж буй америк иргэдийг зөвхөн дараах 13 олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авна. Үүнд:

  • Массачуссетсын Boston-Logan International Airport (BOS),
  • Иллинойс мужийн Чикаго хотын  O’Hare International Airport (ORD),
  • Техасын Dallas/Fort Worth International Airport (DFW),
  • Мичиганы Detroit Metropolitan Airport (DTW)
  • Хавайн Daniel K. Inouye International Airport (HNL)
  • Жоржиагийн Hartsfield-Jackson Atlanta International Airport (ATL)
  • Нью-Йоркийн John F. Kennedy International Airport (JFK)
  • Калифорнийн Los Angeles International Airport, (LAX)
  • Флоридагийн Miami International Airport (MIA)
  • Нью Жерсигийн Newark Liberty International Airport (EWR)
  • Калифорнийн San Francisco International Airport (SFO)
  • Вашингтон мужийн Seattle-Tacoma International Airport (SEA)
  • Виржиниагийн Washington-Dulles International Airport (IAD)

АНУ-ын хилээр нэвтрүүлэх үед иргэдээс эрүүл мэндийн талаар асуумж авч, тэднийг  14 хоног  гэрт нь тусгаарлана.

Харин АНУ-аас Европын 28 орон болон БНХАУ, Иран руу зорчих иргэдийн  хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Агаарын болон усан замын тээвэрлэлтэд ямар нэгэн  хязгаарлалт хийхгүй.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-03-15

[1] https://www.whitehouse.gov/briefings-statements/remarks-president-trump-vice-president-pence-members-coronavirus-task-force-press-conference-3/

[2] https://www.federalregister.gov/documents/2020/03/16/2020-05578/suspension-of-entry-as-immigrants-and-nonimmigrants-of-certain-additional-persons-who-pose-a-risk-of

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us