ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын 3 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс-БНСУ, Монгол Улс – Япон Улс, Улаанбаатар – Эрхүү – Улаанбаатар, Улаанбаатар – Улаан-Үд – Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 3 дугаар сарын 28 хүртэл нисгэхгүй байхаар шийдвэрлэсэн тул ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар АНУ-ын 34 муж болон Вашингтон ДиСи хотод Covid-19-ийн халдварын 545 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас бараад байна. Иймд АНУ-д суугаа иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  1. Зайлшгүй шаардлагатай биш бол олон нийтийн газраар явахгүй байх, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, гараа сайтар савандаж угаах, ханиаж найтаах үедээ ам хамраа дарах, амны алчуур хэрэглэх, халдварын шинж тэмдэг (халуурах, ханиах, амьсгалын дутагдалд орох зэрэг) илэрсэн тохиолдолд эмчтэйгээ холбогдож зөвлөлгөө авах.
  1. Хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа тул онцгойлон анхаарах.
  1. АНУ-д оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа иргэд ЭСЯ-ндаа бүртгүүлэх, эсвэл https://citizen.gov.mn/  холбоосоор орж цахим бүртгэлд хамрагдах.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-03-09

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us