ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.30

МОНГОЛ УЛСААС АНУСУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ 2020.03.30

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №6

Монгол Улсад

COVID-19 халдварын оноштой 10
Эдгэрч эмнэлгээс гарсан  2
Тусгаарлагдсан 3883
Ажиглалтад 2434
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 337
Жирэмсэн 43
Тав хүртэлх насны 56

УОК: Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул зарим зочид буудлуудыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжийг судалж байна.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтуутыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

  • Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээлэллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • УОК-оосмэдээлэл хийх үеэр гадаад улсаас монгол иргэдээ татах тусгай нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа” мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д

2020.03.30-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 150 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 2800 гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн. Энэхүү аяны хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байгаагаа тэрбээр Шуурхай ажлын хэсгийн 2020.03.29-ний өдрийн хэвлэл, мэдээллийн ээлжит бага хурлын үеэр зарлав.

2020.03.30-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Мэрилэнд, Виржиниа зэрэг мужид 2020.03.30-ны өдрөөс эхлэн “stay-home” төрлийн хөл хорио тогтоосноор нийслэл Вашингтон хот орчмын бүсэд (Вашингтон хот, Мэрилэнд болон Виржиниа муж) энэ төрлийн хөл хориог бүрэн тогтоогоод байгаа тул ЭСЯ бүрэн он-лайн горимд ажиллаж байна.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Эрүүл мэндийн асуудлаар

Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хувьд коронавирусын оношлогоо, эмчилгээ нь бусад өвчин, эмчилгээний үед даатгалын үйлчлэх зарчмаар явах аж. Уг халдвар авсан даатгалгүй иргэдээс эмчилгээний төлбөр авсан тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Хэрэв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, коронавирусын халдвар авсан нь тогтоогдвол төлбөр төлөхгүйгээр эмнэлэгийн үйлчилгээ авч байгаа аж, харин халдвар аваагүй нь тогтоогдвол үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн хүн бүрэн хариуцаж байгаа хандлага байна.

АНУ-д аялахдаа аяллын даатгал авсан иргэдийн хувьд тухайн даатгалын компанитайгаа холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. Сүүлийн үед цахим хуудас, АНУ-ын ТВ-ийн сурталчилгаагаар эрүүл мэндийн даатгалын сурталчилгаа ихээхэн гарч байна. Тэдгээрийн зарим нь даатгуулагчаас АНУ-ын “Social Security Number”, бичиг баримт шаарддаггүй, түүнчлэн 1, 3 сар гэх мэт богино хугацаа, сарын төлбөрийн боломжийн үнэ санал болгож байна. Мөн даатгалтай холбоотой луйврын чанартай сурталчилгаа байх магадлалтай тул иргэд та бүхэн даатгал авахаар бол маш сайн нягталж үзсэний үндсэн дээр сонголтоо хийхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй зөвлөгөөг Америкийн Монгол эмч нарын холбооноос авах боломжтой. Тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдоно уу.

АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбооотой мэдээлэл

ТАЙЛБАР ХОЛБООС ЛИНКҮҮД
АНУын Иргэншил, цагаачлалыналба (USCIS)-ны цахим хуудсын I-539 өргөдлийн маягтыг бөглөж, визийн хугацаагаа сунгуулахболомжтой https://www.uscis.gov/i-539

USCIS-ны утасны дугаар 800-375-5283

I-912 маягтыг давхар бөглөжвизийн төлбөрөөс чөлөөлүүлэхболомжтой Form I-912, Request for Fee Waiver
Онцгой нөхцөл үүссэн гэдэгүндэслэлээр өргөдлөө шуурхайшийдвэрлэх хүсэлтээ гаргана https://www.uscis.gov/humanitarian/special-situations

https://www.uscis.gov/forms/forms-information/how-make-expedite-request

Визийн хүчин төгөлдөрхугацааг  шалгахдаа I-94маягтын цахим хаягаар хандах боломжтой https://www.uscis.gov/I-94information
Визээ сунгуулах хүсэлт тавьж буй тохиолдолд УОК-ийн мэдэгдлийг үндэслэн  хүсэлт гаргах боломжтой Албан мэдэгдэл 

Тус ЭСЯ-наас COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-нд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Гэхдээ Та ЭСЯ-наас онцгой нөхцөл үүссэн тухай албан бичиг авахыг хүсвэл гадаад паспортын нүүр хуудас болон АНУ-ын визтэй хуудсын хуулбарын хамт monconsul@mongoliaembassy.us хаягаар ирүүлнэ үү.

АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл

АНУ-ын Засаг захиргаанаас Covid-19 цар тахалын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж,  эдийн засгийг дэмжихэд 2 их наяд ам.долларын санхүүжилт гаргах хуулийг батлаад байгаа билээ.

Уг хуулийн дагуу АНУ-ын татвар төлөгчид татвараа бодуулсан дүнгээсээ хамааран тэтгэмж авах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Түүнчлэн АНУ-ын нийт ажиллах хүчний 10%-ийг бүрдүүлж буй бие даан хөдөлмөр эрхлэгчид (freelancers and self-employed), бие даасан гэрээт ажилчид (independent contractors), жишээлбэл, Lyft болон Uber-ийн жолооч, түгээгч, Airbnb байр түрээслэгч зэрэг ажил эрхлэгчид ямар нэг хэлбэрийн тэтгэмж авах боломжтой болж байгаа аж.

АНУ-ын Татварын газар (IRS)-ын цахим хуудаст мэдээлснээр (https://www.irs.gov/coronavirus) тэтгэмжийн чекийг авахтай холбоотойгоор ямар нэг бүртгэл хийлгэх шаардлагагүй. Тэтгэмжийг 2019 эсхүл 2018 оны татвараа бодуулсан  татвар төлөгчдөд олгох  бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл Нью Йорк Тамс сонинд гарсныг  https://www.nytimes.com/article/coronavirus-stimulus-package-questions-answers.html цахим хуудаснаас үзнэ үү.

Covid-19 цар тахал газар авч буй энэ өдрүүдэд АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 3.3 сая болж нэмэгдээд байна. Уг тэтгэмжинд хамрагдахын тулд АНУ-ын нийгмийн даатгалын дугаартай иргэд хууль ёсоор эрхэлж байсан ажлаа Covid-19-ийн улмаас алдсан байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байсан байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигдаж буй аж. АНУ-ын муж тус бүр ажилгүйдлийн тэтгэмж олгох бие даасан зохицуулалттай тул иргэд  https://www.usa.gov/unemployment  цахим хуудсаар дамжин өөрийн амьдарч буй мужаас энэ чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцана уу. Шаардлагатай тохиолдолд өөрийн оршин суугаа муж дахь ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлаар мэргэшсэн хуульчид хандаж зөвлөлгөө авна уу.

АНУ-ын Хэрэглэгчийн санхүүгийн хамгааллын товчооноос (Consumer Financial Protection Bureau) Covid-19-ийн үед иргэд санхүүгийн  хувьд өөрийгөө хэрхэн хамгаалах зөвлөмж гаргасныг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.consumerfinance.gov/about-us/blog/protect-yourself-financially-from-impact-of-coronavirus/

Сүүлийн өдрүүдэд банк, санхүүгийн байгууллага болон Нийгмийн даатгалын газар, Татварын газар зэрэг төрийн байгууллагын нэрийг барьсан хуурамч дуудлага, цахим шуудан нэмэгдэж байгаа тул иргэд хувийн мэдээллээ хамгаалж, цахим халдлагаас сэргийлнэ үү.

АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж

АНУ-ын их, дээд сургуулиудад сурч буй оюутнууд дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу. Үүнд:

  • Өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байх;
  • “Social distancing” буюү нийгмийн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явахгүй байх, тэр дундаа хүмүүс хоорондох зайг дор хаяж 6 фут буюү оройлцоогоор 2 метрийн зайтай байх;
  • Оршин сууж буй газрын засаг захиргаа болон орон нутгийн удирдлагуудын зааврыг сонсож, дагаж мөрдөх;
  • Хэрэв халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэрээсээ гарахгүй байх. Эмчийн зөвлөгөө авхаар утсаар холбоо барих;
  • Тухайн оюутны сургуулийн зүгээс дотуур байр чөлөөлж өгөх шаардлага тавьж, дотуур байргүй болж буй тохиолдолд УОК-ийн энэхүү мэдэгдлийг үндэслэн сургуулийн захиргаандаа хүсэлт гаргах
  • ЭСЯ-наас дотуур байрны асуудлаар нэмэлт дэмжлэг хүсэх тохиолдолд telmuun@mongolianembassy.us цахим хаягаар өөрийн овог нэр, өргөдөл, паспорт хуулбар, сургуульд сурч буй баримт бичиг, холбогдох утасны дугаар, суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтны холбоос зэргийг ирүүлнэ үү.

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчдийн газруудын тухай мэдээлэл

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ(Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.

 

  • Сан Франциско дахь ЕКГ(Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ(Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР

 

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us