ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №13

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №13

2020.04.06

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 15
Эмчлэгдэж буй 13
Эдгэрч эмнэлгээс гарсан  2
Ажиглалтад 2075
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 323

Тусгаарлагдаж буй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа аргаар өвчтнүүдээ эмчилж байна.

2020.03.28-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдсан иргэдээс Туркийн нэг иргэнд коронавирусын халдвар илэрсэн байна. Халдвар илэрсэн Турк иргэн  нь 2020.03.28-ны нислэгээр ирсэн гадны 2 тохиолдолтой ойролцоо байсан бөгөөд өдөр бүр шинжилгээ авч, хянаж байна. Тус халдвар авсан иргэнтэй ойр байсан 12 хүнийг ажиглалтад аван шинжилгээ хийж буйг ЭМЯ-наас мэдээллээ.

2020.04.03-нд Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирусын шинж тэмдэг илрээгүй байна. Бусад тусгаарлагдсан 213 хүнийг 2020.04.05-нд коронавирусын шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна.

2020.04.05-ны өдөр улсын хэмжээнд нийт 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.06-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Монгол хүний төрөө дээдэлдэг уламжлал тус дэм болж байгаа талаарх ярилцлагыг энд дарж үзнэ үү

Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын  тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирж буй тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020.04.03-нд УОК, ЭМЯ-наас гадаад орноос ирэх иргэдэд коронавирусын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа.

Иймд БНСУ-д байгаа иргэд дараах эмнэлгүүдэд коронавирусын шинжилгээнд хамрагдах боломжтой байна. Шинжилгээ хийх эмнэлгийн хаяг, байршлыг энд дарж үзнэ үү.

Харин АНУ, Япон зэрэг орнууд халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шинжилгээ хийхгүй байгаа болно. Иймд хэрэв 2020.04.08-ны Сөүл-Улаанбаатарын нислэгт хамрагдах бол Сөүл хотод шинжилгээнд хамрагдах болж байгааг анхаарна уу.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

  • УОК-ын шуурхай штабын мэдээлэл: 2020.04.06-ны өдрийн байдлаар 455 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн хяналтад шилжсэн тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан тухай ярилцлагыг энд дарж үзнэ үү.
  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийг энд дарж үзнэ үү.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020.04.02-нд коронавирусын халдварт өвчний үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.

2020.04.03-нд Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй, хүүтэй зээл авсан иргэдийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 хүртэлх сараар хойшлуулах шийвэрийг гаргасан. Үүнд:

  1. Орон сууцны ипотекийн 8 эсвэл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
  2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргах зэрэг болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл: Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн шинжээчид болон АНУ-ын Хүний ерөнхий эмч Др.Ж.Адамс нарын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын хамгийн хүнд үе 2020.04.06-ны долоо хоногт ноогдож байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээс гарах бол Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC) болон Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг сахин хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

Тоо, статистик: 2020.04.06-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 340 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 9600 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мужуудын зүгээс авч байгаа арга хэмжээ: АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Нүүр, амны хаалт: Коронавирусын халдварын тархалтыг тогтоон барих, бууруулах арга хэмжээнүүдийн хүрээнд иргэд нүүр, амны энгийн, өдөр тутмын, гэр ахуйн нөхцөлд өөрсдөө хийж болохуйц хаалт хэрэглэж болохыг АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв (CDC)-өөс зөвлөж байгааг Шуурхай ажлын хэсгийн 2020.04.03-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээлэв. Нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөснөөр халдварыг бууруулахтай холбоотой бусад арга хэмжээг сулруулж байгаа явдал биш гэдгийг CDC-гээс давхар анхааруулж байгаа тул иргэд Коронавирусын халдварыг бууруулах аянддурдагдсан заавар, зөвлөмжийг үргэлжлүүлэн чанд баримталж, эрүүл мэндээ хамгаалахыг онцлон уриалж байна. Тус төвөөс мэргэжлийн, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг нүүр, амны хаалт хэрэглэхийг зөвлөхгүй байгааг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Нийслэл Вашингтон хот орчмын бүс нутаг: Вашингтон хот, түүнчлэн Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 7600 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улмаар Вашингтон хотын бүс нутагт “stay home” төрлийн хөл хориог бүрэн тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Дашрамд дурдахад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрладаг байранд шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн тохиолдол гарсан бөгөөд улмаар тухайн барилгад нь яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгааг иргэд анхаарна буй заа.

Коронавирусын халдвартай тэмцэх арга хэмжээний хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Вашингтон хотод зарласан онц байдлын хугацааг 6 дугаар сарын дунд хүртэл буюү дахин 45 хоногоор сунгах эсэхийг Вашингтон хотын зөвлөл 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Вашингтон хотод тогтоосон онц байдлыг дахин сунгах төлөвтэй байгаа бол хил залгаа Виржиниа мужид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Мэриланд мужид тодорхойгүй хугацаагаар буюу цуцлах тухай дараагийн шийдвэр гартал онц байдал зарлаад буй.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай

АНУ-д  богино хугацаагаар зорчих монгол иргэд “Номин Даатгал” ХХК-ийн ”Гадаадад зорчигчийн даатгал”-ыг худалдан авч, гэнэтийн ослын болон гэнэтийн өвчний даатгалд хамрагдах боломжтой байна. Үүнд:

  • Монголоос явахын өмнө тус компанийн гадаадад зорчигчийн даатгалыг авсан бөгөөд АНУ-д зорчих хугацаанд гэрээний хугацаа дуусч буй бол уг гэрээг нэмэлт хураамж авч сунгана.
  • АНУ-д зорчиж буй иргэд төлбөрөө монголд хийсний үндсэн дээр тус даатгалд хамрагдах буюу сунгуулна.
  • Даатгуулагч гадаадад зорчих хугацаанд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд холбогдох зардлыг даатгалын гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгоно. Холбоо барих: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 хороо, Нэгдсэн үндэстний гудамж, ХБНГУ-ын Элчин сайдын яамны замын урд талд.
  • Салбарын эрхлэгч Э.Халиунаа /Утас, 311508, 89887880 e.mail-khaliunaa.e@nomin.net/, Даатгал мэргэжилтэн А.Ариунзаяа /Утас: 311508, 89887881 e.mail-ariunzaya.a@nomin.net/
  • Facebook page: Номин Даатгал Герман Элчин Салбар. Нөхөн төлбөрийн алба: Утас: 1800-2888, 89887701. Факс: 976-75779999. E.mail-insurance@nomin.net
  • Дэлгэрэнгүйг тус компанийн Гадаадад зорчигчдын даатгалын брошур-аас үзнэ үү. 

Эрүүл мэндийн асуудлаар ЭСЯ-ны өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү.

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай

Монгол Улсаас АНУ руу мөнгөн гуйвуулга хийх бол та дараах хаягаар холбогдон шимтгэлгүй мөнгөн гуйвуулга хийх боломжтой:

Виржиниа, Нью Йорк, Мэрилэнд муж, Вашингтон ДС хот орчимд:

  • “Сакура мандал” ХХК

Хаяг: 3-р эмнэлгийн урд талд, Эрдэнэт суварга төвийн 1 давхарт 103 тоот

Утас: 9822-2245

АНУ-дахь хаяг: 2420 Wilson Blvd, Arlington VA 22201

Утас: 571-970-1094

  • “АМЕХ” ХХК

Хаяг: СБД, 5-р хороолол, 5-р хороо, 1-байр

Утас: 8677-5555, 9926-0351

АНУ-дахь хаяг: 2340-B Columbia Pike Arlington VA 22204

Утас: 202-899-0115

 

Иллинойс муж Чикаго хот орчимд:

  • “Асралт Хөхий” ХХК

Хаяг: 23-р сургуулийн зүүн талын 39-р байр B1 давхар

Утас: 9711-5088, 7000-5088

АНУ-дахь хаяг: 4232 Commercial way Glenview, IL 60025

Утас: 224-220-0101, 224-220-0200

Жич: Дээрх нь мэдээллийн шинжтэй бөгөөд мөнгөн гуйвуулгын үйлчилгээний баталгааг шилжүүлэгч тал бүрэн хариуцна. ЭСЯ-ны зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлэл:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмж:

Энд дарж үзнэ үү

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us