ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №22

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №22

2020.04.15

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 30
Эмчлэгдэж буй 25
Эдгэрч эмнэлгээс гарсан  5
Ажиглалтад 1672
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 310

Өнөөдөр /2020.04.15/ улсын хэмжээнд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын шугамаар 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод коронавирусын шинжилгээ хийхэд сөрөг буюу энэхүү вирусын халдвар илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн тусгаарлагдан хянагдаж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал хэвийн, тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусын халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 25 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хилээр орж ирсэн иргэдийг Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д тусгаарлаад байна. 2020.04.15-ны өдрийн байдлаар нийт 1672 иргэн тусгаарлалтад байна.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.15-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.15-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 615 мянга орчимкоронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 50 орчим мянган хүн эдгэрч, 26 мянга орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 3 сая гаруй хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.04.14-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусын халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж ирсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шат дараалсан байдлаар бууруулах, АНУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийг энгийн байдалд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ ажил АНУ дахь халдварын нөхцөл байдал муж, орон нутгийн захиргаа тус бүрээр харилцан адилгүй, өөр байгаа байдлыг харгалзсаны үндсэн дээр хийгдэх аж. Иймд иргэд тухайн муж, орон нутгийн захиргааны албаны төлөөлөгчдийн мэдээлэл, шийдвэрийг байнга ажиглаж байна уу.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай

АНУ-д  богино хугацаагаар зорчих монгол иргэд “Номин Даатгал” ХХК, мөн “Ард Даатгал” ХХК-ийн ”Гадаадад зорчигчийн даатгал”-ыг тус тус худалдан авч, гэнэтийн ослын болон гэнэтийн өвчний даатгалд хамрагдах боломжтой байна.

Номин Даатгал ХХК:

  • Монголоос явахын өмнө тус компанийн гадаадад зорчигчийн даатгалыг авсан бөгөөд АНУ-д зорчих хугацаанд гэрээний хугацаа дуусч буй бол уг гэрээг нэмэлт хураамж авч сунгана.
  • АНУ-д зорчиж буй иргэд төлбөрөө монголд хийсний үндсэн дээр тус даатгалд хамрагдах буюу сунгуулна.
  • Даатгуулагч гадаадад зорчих хугацаанд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд холбогдох зардлыг даатгалын гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгоно. Холбоо барих: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 хороо, Нэгдсэн үндэстний гудамж, ХБНГУ-ын Элчин сайдын яамны замын урд талд.
  • Салбарын эрхлэгч Э.Халиунаа /Утас, 311508, 89887880 mail-khaliunaa.e@nomin.net/, Даатгал мэргэжилтэн А.Ариунзаяа /Утас: 311508, 89887881 e.mail-ariunzaya.a@nomin.net/
  • Facebook page: Номин Даатгал Герман Элчин Салбар. Нөхөн төлбөрийн алба: Утас: 1800-2888, 8988770. Факс: 976-75779999. mail-insurance@nomin.net
  • Дэлгэрэнгүйг тус компанийн Гадаадад зорчигчдын даатгалын брошур-аас үзнэ үү.

Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хувьд коронавирусын оношлогоо, эмчилгээ нь бусад өвчин, эмчилгээний үед даатгалын үйлчлэх зарчмаар явах аж. Уг халдвар авсан даатгалгүй иргэдээс эмчилгээний төлбөр авсан тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Хэрэв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, коронавирусын халдвар авсан нь тогтоогдвол төлбөр төлөхгүйгээр эмнэлэгийн үйлчилгээ авч байгаа аж, харин халдвар аваагүй нь тогтоогдвол үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн хүн бүрэн хариуцаж байгаа хандлага байна.

АНУ-д аялахдаа аяллын даатгал авсан иргэдийн хувьд тухайн даатгалын компанитайгаа холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. Сүүлийн үед цахим хуудас, АНУ-ын ТВ-ийн сурталчилгаагаар эрүүл мэндийн даатгалын сурталчилгаа ихээхэн гарч байна. Тэдгээрийн зарим нь даатгуулагчаас АНУ-ын “Social Security Number”, бичиг баримт шаарддаггүй, түүнчлэн 1, 3 сар гэх мэт богино хугацаа, сарын төлбөрийн боломжийн үнэ санал болгож байна. Мөн даатгалтай холбоотой луйврын чанартай сурталчилгаа байх магадлалтай тул иргэд та бүхэн даатгал авахаар бол маш сайн нягталж үзсэний үндсэн дээр сонголтоо хийхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй зөвлөгөөг Америкийн Монгол эмч нарын холбооноос авах боломжтой. Тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдоно уу.

Ард Даатгал ХХК:

Монголоос явахын өмнө тус компанийн гадаадад зорчигчийн даатгалыг авсан бөгөөд АНУ-д зорчих хугацаанд даатгалын гэрээний хугацаа нь дуусч буй бол уг гэрээг нэмэлт хураамж авч сунгана. АНУ-д зорчиж буй иргэд төлбөрөө Монголд хийсний үндсэн дээр дараах төрлийн даатгалд хамрагдах буюу  авсан даатгалаа сунгуулж болно. Үүнд:

  1. Ard Medicare буюу Олон улсын эрүүл мэндийн даатгалын мэдээллийг энд дарж үзнэ үү
  2. Гэнэтийн осолд өртөж түргэн тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авах талаар энд дарж үзнэ үү.

Даатгуулагч “Ард Аппликэйшн”-тэй бол дээрх даатгалыг цахимаар хийлгэх боломжтой ба гэрээг Монгол шуудангаар даатгуулагчийн хүссэн газарт хүргэж өгөх юм байна.

Даатгалын тохиолдол гарсан бол даатгалын гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно. 24/7/365 ажиллагаатай утсаар зөвлөгөө авч шууд төлбөрийн үйлчилгээ авах боломжтой байна. Утас: +7 495 589 2082 (EUROPE ASSITANCE LLC 24 HOURS ENERGENCY CALL CENTER) эсвэл Ард даатгалын шуурхай албатай холбогдож мэдээлэл авах боломжтой. Утас +976 7720 0088 (24 цагаар ажилладаг шуурхай алба).

  • Даатгалын менежер – Н.Ачит утас: +976 8805 1512, email:achit.n@arddaatgal.mn
  • Даатгалын менежер – Д.Болор утас: +976 9500 5353, email:bolor.d@arddaatgal.mn

Дэлгэрэнгүйг Ард Даатгал ХXК-ийн цахим хуудсаас авна уу. www.arddaatgal.mn

Мөн Ард Даатгалын Facebook (www.facebook.com/ArdInsurance) хаягаар холбогдон даатгалаа сунгуулах болон шинээр хийлгэх боломжтой.

Жич: Гадаадад зорчигчдын даатгалын хувьд COVID-19 өвчний халдвар авсан нь тогтоогдсон бол тухайн өвчлөлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээний зардлын нөхөн төлбөрийг даатгагчаас олгохгүй аж.

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү 

 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us