ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №35

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №35

2020.04.30

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

 Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 38
Эмчлэгдэж буй 28
Эдгэрч эмнэлгээс гарсан  10
Ажиглалтад 466
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 114

Өнөөдөр буюу 2020.04.30-нд Монгол Улсын хэмжээнд 466 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд 284 хүн тусгаарлалтын хугацаа дуусч сувилалд шилжжээ. ХӨСҮТ-д нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна. Өчигдрийн /2020.04.29/ байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайлбал Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан байна. Тандалтын зорилгоор авсан 46 хүнээс коронавирусын халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн тусгаарлалтад байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн заримд нь олон хоногоор халуурах, гүйлгэх шинж тэмдэг тод илэрсэн байна. Эдгээр  өвчтөнүүдийн шинж тэмдэг эхний үед хөнгөн байдлаар илэрч, улмаар хатгаа болох тохиолдол байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020.04.30-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдснээс 10 хүн эдгэж, тусгаарлалтаас гарсан байна. ДЭМБ-аас коронавирусын халдварын дархлаа үүсэх нь дахин халдвар авахгүй гэсэн нотолгоо биш гэдгийг анхааруулж байна.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас байнга анхааруулж байгаа. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдлууд баталж байна. Тухайлбал, ОХУ-ын Москва хотоос ирсэн нийт 32 оюутныг коронавирусын халдвар авсан байх эрсдэлтэйд тооцож ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр оюутнуудаас 21 нь уг вирусээр өвчилсөн байна.

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүд дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан,  хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биедилэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.30-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл болон Франкфрурт хотоос  ирж буй иргэдийн тоон мэдээллийг дараах графикаас үзнэ үү.

 

2020.04.29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталжээ.

Тогтоолоор Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжпэг үзүүлж, үүсэх эрсдлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2020.04.28-ны өдрийн Улсын онцгой комисс (УОК)-ын 30 дахь удаагийн хуралдаанаар дэлхий дахинд гурван сая гаруй хүн коронавирусын халдвар авсан, цар тахлын хэмжээ улам хурдацтай тархаж байгаатай холбогуудлан гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020.05.31-ний өдөр хүртэл сунгажээ. Мөн нислэгийг хязгаарлалтыг тус шийдвэрийн дагуу адил хугацаагаар сунгаж байгааг УОК-оос мэдээллээ.

Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагууАмны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Аян нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНУ-д

Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.04.30-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 70 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 123 мянга гаруй хүн эдгэрч, 60 гаруй мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 6 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталүргэлжилнэ.

АНУ-ын 35 муж эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулах тухай төлөвлөгөө гаргасныг Ерөнхийлөгч Д.Трамп 2020.04.29-ний өдөр мэдэгдэв. Иргэд оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж, сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байхыг онцгойлон уриалж  байна.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 41 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна.2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us