ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №10

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ №10

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна.

Энэ нислэгээр зорчих  иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ.

Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.

Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж.

Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор  яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу.

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us