ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯР ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТНБД-ЫН ОРЛОГЧ Ж.ФРИЦ-ТЭЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙВ


Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Ж.Фриц-тэй видео хурал хийж, цаг үеийн болон Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Америкийн талаас өнгөрсөн хугацаанд манай улсад коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулж 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэнд Элчин сайд Ё.Отгонбаяр талархал илэрхийлж, Монгол Улс дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Талууд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах ажлын бэлтгэлийн талаар ярилцсан бөгөөд коронавирусын халдварын нөхцөл байдал нь ялангуяа хоёр талын эдийн засаг, консулын хамтын ажиллагааны чухлыг харуулж байна гэдэг дээр талууд санал нийлэв.

АНУ дахь коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдсэн АНУ-ын Засаг захиргаанаас авч буй арга хэмжээнүүдийн хүрээнд Төрийн департамент нь “telework” буюу алсын зайны горимоор ажиллаж байгаа юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us